[𝐻𝑜𝓈𝒽𝒾] (1)

239 37 1
                                    

<<<<>>>

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

<<<<>>>

ШУУРХАЙ МЭДЭЭ: ӨЧИГДӨР ОРОЙН 21 ЦАГИЙН ҮЕД ЧОНДАМ ДҮҮРГИЙН *** БАРИЛГЫН ОЙРОЛЦОО ХҮН АЛУУЛСАН БОЛОЛТОЙ ХЭВТЭЖ БАЙНА ГЭСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ОЧИЖ ШАЛГАХАД ХҮЗҮҮН ДЭЭР НЬ МОГОЙ ХАТГАСАН МЭТ ХОЁР НҮХ ҮҮССЭН БАЙСАН БА ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ НЬ ХАРАЙХАН ТОДОРХОЙЛЖ АМЖААГҮЙ ЦОГЦОС ОЛДСОН ЮМ. ГЭВЧ ӨНӨӨДӨР ӨДРИЙН 12 ЦАГИЙН ҮЕД МӨН ЧОНДАМ ДҮҮРГЭЭС ДАХИН ӨӨР ХОЁР АДИЛХАН ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ЦОГЦОСНУУД ОЛДСОН БАЙНА. ЦАГДАА НАР ҮҮНИЙГ ХООРОНДОО ХОЛБООТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА Ч ЯГ ТОДОРХОЙ СЭЖҮҮР ОЛДООГҮЙ БАЙГАА ТУЛ АРД ИРГЭД ТА БҮХЭН ОРОЙН ЦАГААР ГАНЦААРАА ГАДУУР ЯВАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

•••

"Өглөөний цайгаа уухгүй юмуу даа?"

Ээжийн үгийг үл тоосоор цүнхээ нэг мөрөндөө тохон бушуу яарсаар гэрээс гарлаа. Өнөөдөр миний хайртай залуу гадаадаас ирж байгаа юм.
Тэр сурагч солилцоогоор нэг жил Хятадад байж байгаад ирж байгаа юм.

'Тэр сурагч... яагаад над руу хараад байгаа юм шиг санагдаад байгаа юм бол?'

Метроний нөгөө талын суудал дээр тухлах адилхан дүрэмт хувцас өмссөн байх эрэгтэй сурагч, яагаад ч юм анхаарал татаад байх нь хачин. Байс гээд л түүнтэй харц тулгарч, над руу ширтээд байгаа юм шиг сонин мэдрэмжийг өгсөөр л.

Буух ёстой газраа ирж, яарсаар шат руу гүйвэл тэр эрэгтэй сурагч хажууханд минь гүйж байгаа харагдана.

"Би Сэбунг сургууль руу явах замыг сайн ойлгодоггүй—- чамтай цуг явчих уу?"

"Тэг дээ! "

Тэр өнөөдөр шилжиж ирж байгаа бололтой. Манай сургууль хотоос жоохон зайтай байдаг их нууцлагдмал юм шиг алдартай сургууль. Анх ирж байгаа хүүхдүүд яаж явахаа ойлгохгүй байх нь элбэг.

"Энэ буудлаас дандаа 1 номерт суугаад эцсийн буудал дээр нь бууж байгаарай! Зөвхөн 1 номер л сургуулийн үүд рүү авж очно шүү!"

•𝙎𝙀𝙑𝙀𝙉𝙏𝙀𝙀𝙉•Donde viven las historias. Descúbrelo ahora