𝐖𝐨𝐨𝐳𝐢(🍚)-2

213 42 2
                                    


Жихүн- Бэк Юна!! Наад гараа тавиач дээ!

Хан Еэиний гарыг тавиулаагүй байж миний гарыг түрүүлж тавиулж ч байх шиг. Хан Еэинийгаа миний үсийг дуустал нь зулгааж намайг халзан болгох зорилготой л юм байна л даа.

Еэин- Жихүна~ Юна буруугаар ойлгоод л—-

Надад дахиж тэр хоёрын царайг хараад байх хүсэл байсангүй. Зүгээр л цүнхээ аван гэр лүүгээ яарлаа.
Хан Еэин үнэхээр жүжигчин юм, надад Жихүнд сайн гэж хэлж намайг холдохыг сануулчихаад Жихүнд болохоор намайг буруугаар ойлгосон болгож байдаг. Муу таарсан хоёр!

-   Хөөе! Бэк Юна!

Нэг дугуйланд явдаг нөгөө ангийн Ким Мингюү над руу даллачихсан ирж байгаа харагдав. Би шууд л нүүрээ нуун аль болох доошоо харан зогсоно. И Жихүнээс болж уйлчихсан явж байхад Мингюүтэй таарчих гэж дээ.

Мингюү- чи зүгээр үү? Аль наад нүүрээ харуулдаа!

Би- үгүй ээ! Би зүгээр!

Мингюү миний нүүрийг харчихав. Хөмсгөө зангидаж ирээд л хэн ингэснийг асууж шалгаагаад л унав.

Би-чи зүгээр явж байсан замаараа яв аа!

Мингюү гарнаас барьж зогсоочхоод,

- Салчихсан юмуу? И Жихүнээс гэлээ. Түүний нэг талын уруул үл ялиг дээшлэн миний хариултыг хүлээн зогсоно.

Дугуйлан дээр Ким Мингюүг надад сайн гэсэн цуурхал байдаг л юм.

Итгэхгүй байсан юм.

Үнэн байж.

Мингюүгийн гарыг түлхчихээд гэрлүүгээ алхана. Утсанд Жихүнээс тасралтгүй дуудлага ирэх ч өнөөдөртөө түүний дуудлагыг авах хүсэл ер байсангүй. Зүгээр л хэсэг зуурт юм бодож ганцаараа байхыг илүүд үзсэн юм.

Гэрт ороод л шууд орон дээрээ өнхөрч унаад тэр чигтээ унтаад өгч. Бүр 21 цаг өнгөрчээ. Одоо ч шөнө нойр хүрнэ гэж юу л бол.
Утсаа шалгатал, Жихүнээс 20 дуудлага, 10 зурвас харин Мингюүгээс 5 зурвас, групп чатнаас +100 зурвас ирсэн байв. Нөгөө хэд л бид хоёрыг салж гээд шуугиж байгаа биз.

Хаалга цохих чимээ тасралтгүй гарч байгааг одоо л анзааран яаран үүд рүү очтол И Жихүн зогсож байв.

Би- яах гээв?

Жихүн дотогш орох гэхээр нь түлхэн оруулахгүй байх гэж хичээсэн ч тусыг эс олон тэр намайг мөрлөөд манайх руу оров. Гэртээ орж ирж байгаа юм шиг л.

•𝙎𝙀𝙑𝙀𝙉𝙏𝙀𝙀𝙉•Donde viven las historias. Descúbrelo ahora