𝑺𝑪𝑶𝑼𝑷𝑺🍒(1)

496 46 2
                                    


Төгсөх курс гэсэндээ муу хэдэн доод курсийн бацаануудаа бол базах юм аа. Одоо гурван сарын дараа баяртай сургууль минь, сайн уу амьдрал минь болох нь дээ. Хичээлээ шахаж үзсний үр дүнд мэргэжлээрээ дадлага хийж байгаа.

Өнөөдөр нэгдүгээр курсийнхнийгээ хүлээж аваад, танилцах үдэшлэг маягийн юм зохион байгуулна гэсэн. Тийшээ очиж дажгүй хөөрхөн бацаан байна уу хардаг хэрэг. Төгсхөөсөө өмнө үерхэж үзнэ гэдэг ч худлаа боллоо доо.

Номын сангаас гаран, чихэвчээ хайн цүнхээ ухан зогсож байтал урд хүн ирээд зогсох шиг болов. Бага зэрэг цочисхийн харваас Чүэ Сынчол инээчихсэн зогсож байв. Би ёстой ийм ичих нүүрээ элгэндээ наасан хүбэ(доод курсийн дүү) анх удаа л харсан даа.

Сынчол "Нүүна! Өнөөдөр та завтай өдөр биздээ? Хоёулаа хамт кино үзье тэгэх үү? Би тасалбар авчихъя!" гээд над руу ширтээд л байв.

Би санаа алдан "Чүэ Сынчол, би чамд хэлсэн штээ... чи бол надтай байж болохгүй түвшнийх! Хоёулаа нийлвэл гай л болно!" гэчхээд явах гэсэн Чүэ Сынчол зам хаагаад байв.

Сынчол "Нүүна... битгий овог нэртэй дуудалдаа! ... дотно биш юм шиг сонсогдоод байнашт! Тэгээд ч... хайрлаж дурлахад түвшин ямар хамаатай юм? Нүүна... би танд үнэхээр сайн! Таны хойноос гүйгээд бараг зургаан сар болчихсон! "

Хошуугаа унжуулаад эрхлээд ч байгаа юмуу. Сынчол бид хоёр анх Хан багшийн хичээл дээр таарж байсан юм. Нэг баг болоод багийн ажил л хийсэн төдий.

"Тэр юун нисдэг ямаа?" гээд дээшээгээ хартал Сынчол хууртан тэр зүгрүү харах нь тэр. Тэр хооронд нь түүнээс холдон гэрийн зүг хурдаллаа. Чүэ Сынчол бид хоёрын түвшин өөр. Би өнөө маргаашаа харж өл залгуулж явдаг айлын хүүхэд, харин тэр бол эсэргээрээ. Сургууль дээр үнэтэй машинууд ээлж ээлжээр нь унаж ирээд л, үнэтэй брэндийн хувцасыг толгойноосоо хөл хүртлээ өмсдөг тийм залуу надтай тохирохгүй байх.

Уг нь, хөөрхөн хүүхэд. Сайхан сэтгэлтэй, тусч, хийх ёстой юмаа цагт нь хийгээд өгчихдөг, сайн оюутан. Гэхдээ болохгүй зүйл болохгүй шүү дээ.

Урд нэг л таньдаг хүн яваад байх шиг. Дөхөж очин хартал миний ганц анд И Дугём яг мөн байв. Цочоох санаатай өлмий дээрээ алхан гэтэж очтол их л сүрхий чухал яриа бололтой утсаар ярьж байв. Найз охинтой болсон юм болов уу, өрөнд ороо юм болов уу.

-   Вүүүүү!!

Дугём цочин эгээтэй л барьж байсан утсаараа намайг эргэж хараад цохьчихсонгүй. Уг нь хөөрхөн реакц үзүүлдэг шүү.

•𝙎𝙀𝙑𝙀𝙉𝙏𝙀𝙀𝙉•Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang