𝑺𝑪𝑶𝑼𝑷𝑺🍒(2)

373 44 1
                                    


Өглөөг ингэж муухай өвдсөн толгойтой эхлүүлэх гэж. Өнөөдөр манай сургууль дээр миний дадлага хийж байгаа газраас ажилтан ирж лекц тавина гэсэн. Намайг юмаа бэлдэхэд нь туслаад нааш цааш болоорой гэж намайг хариуцсан сонбэ хэлсэн учраас дуртай дургүй лекцийн танхимд муухай царайлан сууж байна. Шартаад байгаа юмуу мэдэхгүй юм. Халуун сайхан юу ч юм хамаагүй уумаар л санагдаж байна. Эсвэл зүгээр сайхан унтмаар ч юм шиг.

- Шин Гаён! Наад слайдаа засаарай гэж хэд хэлэх юм бэ? Ухаан санаа чинь хаана байгаад байгаа юм бэ? гэх Жонхан сонбэгийн дуунаар ухаан орон компьютер лүүгээ анхаарлаа шилжүүллээ. Сонбэгийн нүдэнд л өртөж болохгүй шүү, яасан ч жинхэнэ ажилтан болж чадахгүй.

Би- уучлаарай, сонбэ. Засчихлаа дахиж ийм алдаа гаргахгүй ээ гэхэд тэр над руу нэг харчхаад юм дугарсангүй. Нөгөө хэлтсийн хамгийн ааштай сонбэ. Би Жонхан сонбэг инээж байхыг ер харж байгаагүй юм байна.

Лекцийн танхимд оюутнууд цугларч байв. Таньдаг хэд рүүгээ гараараа даллан хурган мэндлэн сууна.

- Нүүна!!

Намайг ингэж дууддаг ганц л залуу бий дээ.

Би- Чүэ Сынчол!

Сынчол цүнхнээсээ лаазтай кофе гаргаж ирэн надад өглөө. Энэ залуу л намайг гэх юм даа.

Би- баярлалаа!

Сынчол- нүүна, дахиж овог нэртэй битгий дуудаарай! Энийг дуусаад та завтай юу?

Би толгой дохитол Сынчол- тэгвэл хүлээж байгаарай! Гэлээ. Би ч толгой дохитол Сынчол нэг нүдээ ирмэчхээд хамгийн эхний суудал руу явлаа.

Сынчолыг анх ямар яршигтай хүүхэд вэ гэж боддог байсан сүүлдээ өө дахиад л Сынчол гэж бодож байгаад одоо аргагүй Сынчол болчихжээ. Ингэсээр байгаад жинхнээсээ дасчих юм биш байгаа.

Жонхан сонбэ лекцээ эхлүүлэн би компьютер дээр сууна. Сонбэ ааштай ч гэсэн ажлаа бүр алдаг шүү. Манай тасгийн эгч нар Жонхан сонбэг харах гэж өрөөнийх нь урд хойгуур их явдаг, зүгээр л харах гэж. Юм яриад эхлэвэл яаж ийгээд загничхаад байдаг юм гэсэн.

Жонхан- ингээд өнөөдрийн лекц маань үүгээр өндөрлөж байна. Цаг заваа гаргаж ирсэн бүх хүмүүст баярлалаа, асуух зүйл байвал асууж болно шүү

Уаа, Жонхан сонбэгийн инээхийг анх удаа л харлаа. Үнэхээр царайлаг юм.

-   Би би! Би юм асууя!

•𝙎𝙀𝙑𝙀𝙉𝙏𝙀𝙀𝙉•Opowieści tętniące życiem. Odkryj je teraz