INTRO 🦋

395 33 5
                                    

Өөр нэг өдөр, дахиад нэг оролдлого, энэ хэр удаан үргэлжлэх вэ?  Хэдий болтол-

Тэхён энэ бодлоосоо салахыг хичээв.

Гэвч оюун ухаан нь түүнд хариулах боломжгүй асуултуудыг өөрийн эрхгүй дахин асуусаар л

Түүний хайр хаана байна? Түүний амлалт хаана байна? Толгой доторх олон бодлууд зогсохгүй гэдгийг мэдэж байсан тул тэр  зүгээр л доош суув. Тэр бүтэлгүйтэхийг хүсээгүй, магадгүй ганцаараа л энэ харилцаанд хичээсэн нь байх. Бүх тэмцэл харагдахгүй байна. Тэр зүгээр л бүх зүйл зөв тийшээ явахгүй байхад зүгээр болно гэж бодоод хүлээж байсан ч бүгд орвонгоороо эргэсэн..

Тэр хайртыгаа маш их санаж хүрэхийг үнсэхийг хүсч байгаа нь одоо ч орох хүйтэн бороонд зүрх нь аймшигтайгаар өвдөж байсан юм.

"Би чамайг санаж байна."

Тэхён дахин цагаа харсаар ядарч туйлдсан янзтай хацраар нь урсах бүлээн нулимсыг арчин чимээгүйхэн бослоо.

Өнөөдөр тэр Жонгүгийг хүлээхгүй.

Урьдынх шигээ зөрчилдөж байсан түүний оюун ухаан зүрх сэтгэлд нь дахин эргэлдэж, өнөөдөр болсон бүх зүйл түүнд санууллаа.

Тэхён хаалганы хажууд зогсоод, гар нь бариул дээр хэвээр үзэгдэх бөгөөд нүдэнд нь дахин нулимс цийлэгнэж өөрсдийнхөө хананд өлгөөтэй байх жаазтай зураг руу харлаа.

Жонгүгийг хүлээх ёстой юу? Ганцхан удаа хүлээчих үү? Үгүй ээ би дахиж чадахгүй гэсээр тэрээр нулимсаа арчин хүйтэн хөндий орших тэр л газрыг орхин гарлаа.

Магадгүй түүний аюулгүй газар дахиж ирэхгүй байх.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now