10.🦋

151 21 1
                                    

"Хоосон орон зайг хайраар дүүргэ, эхлээд өг, дараа нь хүртэж болно."

Жонгүгийн нүд ширүүн бороо орсон ч гэрэлд гялалзаж байсан ба тэрээр барилгын шинээр зассан сурталчилгааны самбар дээр гарах зүйлийг ажиглана. Хосуудын үзэсгэлэнт зураг түүнийг хөшихөд хүргэв.

Мэдээжийн хэрэг, энэ бол хайрлагчдын өдөр, буюу Гэгээн Валентины өдөр байсан.

Одоо ширүүн орох бороо модон дээр хүнд, хүнд дусалж байлаа. Жонгүг суусаар байх бөгөөд тэрээр чичирч шалба норсон байв. Тэхёнаас хол байх шиг хэцүү зүйл түүнд үгүй билээ, энэ хүйтнээс ч илүү түүнийг өвтгөж байв.

Түүний хуруун дахь бөгж нь дулаахан хэвээр байсан бөгөөд Тэхёны цорын ганц мөн чанар түүнд үлдсэн байв. Тэр хуруундаа байгаа бөгж рүүгээ хараад уйлахгүй байж чадсангүй.

Өвдөлт, зовлон зүдгүүр болгонд Тэхён л алга болгодог түүний инээмсэглэл, түүний тэврэлт, тайтгарал, халуун дулаан уур амьсгал, түүний үүрд аюулгүй газар гэж боддог байсан. Жонгүг өрөвдөлтэй байдалд уйлж, мөн амьдрал нь хэрхэн эргэж Тэхёныг гайхшруулахын оронд түүнийг онцгой өдөр гомдоосон нь энэ байлаа.

Тэр бүтэлгүйтсэн..

Түүнийг болзоонд, урьж хамтдаа сайхан байна хэмээн хэд хоногийн л өмнө төлөвлөж байсан гэвч бүтэлгүйтсэн
төлөвлөсөн шиг нь юу ч бүтсэнгүй, гэхдээ бүх зүйл тодорхой шалтгааны улмаас болдоггүй гэж үү? Хэрвээ Жонгүг өнгөрсөн үеэ эргэж харвал Тэхён түүний болон тэдний гэр орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, түүнд Жонгүгээс илүү анхаарал халамж тавьж байсан нэг ч өдөр байсангүй.

Тэхён юу юунаас илүүтэйгээр Жонгүгт бүхнээ зориулдаг нь, яагаад ч юм хайртыгаа ядарч ирэхэд нь өөрөө хүртэл ядарч байгаа мэт болдог байлаа, цаг үргэлж боддог нь "Хоолоо идсэн болов уу? Ажил нь хэр байгаа бол?" хэмээн үргэлж л санаа зовж орой гэртээ ядарсан орж ирэхэд нь оройтлоо гэж загнах биш зүгээр л халуун дулаан тэврэлтийг өгдөг байв.

Гэвч тэр болгонд Тэхён өгөөд л, өгөөд л байсан харин одоо Жонгүг буцааж өгөх цаг нь болсон.

Тэр дахиж Тэхёныг ганцааранг нь орхихгүй- тэр дахин ийм алдаа гаргахгүй хэмээн бодсоор шийдэмгийлэн босож гэр лүүгээ буцлаа.

----

Тэхён гэрээсээ гарангуутаа хүчтэй аянгын чимээнээр цочин хаалга руу налан айлаа.

Гадаа цаг агаар муудаж, үүл шуугиж, аянга бууж эхлэв.

Тэхёны санаа зоволт улам бүр нэмэгдэн Жонгүгийг бодохоор зүрх нь шимширч байлаа. Тэр даруй гэр лүүгээ гүйн орж ирэн нулимс дуслуулан нүд нь бүрэлзэн унтлагын өрөөндөө утсаа хайж эхлэв.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now