11.🦋

157 23 1
                                    

Жонгүг тэдний хоосон унтлагын өрөөнд нуран унахад нулимс нь зогссонгүй. Тэхён түүнд маш их зүйл бэлдсэн байсан ч тэр талархах нь бүү хэл хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. Тэр зүгээр л бяцхан Тэтэгээ сэтгэл хангалуун амьдруулахын тулд амьдралдаа амжилтанд хүрэхийг хүссэн. Түүнд бүрэн дүүрэн аз жаргалтай амьдралыг өгөхийн тулд Тэхёны төлөө өөрийгөө зориулах хэрэгтэйг тэр ойлгосонгүй.

Тэхёнтой амлалтын бөгж солилцож, үерхэж, орон дээрээ хэсэг хэвтээд тэдний дурсамжуудаа одоо ч бодсоор байхад түүний зүрх чихэнд нь хүчтэй цохилж байхыг сонслоо..

Тэр долоо хоногийн турш байнга зочилдог байсан дэлгүүр лүүгээ алхав. Тэр өдөр байсан..

"Тавтай морилно уу, эрхэм ээ, таньд юугаар туслах вэ?"

"Надад бөгж харуулаач..."

Таны нэр эрхэм ээ?

"Жон Жонгүг." гэсээр хоолойгоо заслаа.  Ажилтнууд эелдгээр толгой дохиж, шалгахаар дотогш орсноор тэрээр ганцаараа үлдэв. Тэр догдолж, сандарч, бөгжөө харахыг тэсэн ядан хүлээж байв.

"Хүлээж байгаад баярлалаа, эрхэм ээ. Надад бөгжийг үзүүлэхийг зөвшөөрнө үү."

Жонгүг толгой дохин эгцлэн суулаа.

Тусгайлан бэлдсэн бөгжнүүд..

Цэнхэр өнгийн хоёр чулууг тусгайлан чимэглэсэн байх ба циркон ба индранил гэдэг нь түүний найз залуу болон түүний чухал чулуугаар хийсэн бөгөөд маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Мөн бөгжний доод талд нэрүүдийнх нь эхний үсгийн сийлбэртэй байв.

Жонгүг бөгжийг сайтар ажиглавал тэд үнэхээр үзэсгэлэнтэй бас түүний хүссэнээр бөгжнүүд болжээ.

Тэр дэлгүүрт баярлалаа гэж хэлчихээд уруулнаас нь инээмсэглэл салалгүй гэр лүүгээ алхав.

"Күүки би энд байна!"

Жонгүг хүрмээ тайлан өрөө рүүгээ явтал түүний хайрт инээмсэглэн сууж байв."

"Сайн уу Күүки."

Тэр өдөр хамар дээрээ нүдний шил зүүж орон дээрээ суугаад ном уншиж мөн буржгар хар үстэй, тэр өдөр арай урт, судалтай унтлагын өмд өмссөн, байх ба энэ төрх нь ямар өхөөрдөм гээч.

"Сайн уу? хонгор минь."

Жонгүг Тэхёны хажууд суугаад түүнд дөхөхөд Тэхёны дулаахан гар Жонгүгийн хацар дээр мэдрэгдэв. Тэгээд арьсыг нь зөөлхөн гэгч нь илээд дулаацуулж, инээмсэглэж байлаа.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now