7.🦋

153 29 0
                                    

Хот улам харанхуй болж, баяр хөөртэй чимэглэсэн байшин түүнийг баярлуулж чадсангүй. Тэрээр хацар дээрх нулимсаа хэзээ хатсаныг мэдэхгүй ч цаг маш орой болсныг илтгэх шиг. Хаалганы хонх тасралтгүй хангинах нь Тэхёныг суудлаасаа үсрэн босоход хүргэж үүдний рүү гүйлээ. Жонгүг байгаасай гэж залбиран хаалга руу дөхөхөд түүний зүрхний цохилт улам хүчтэй цохилж байв. Тэр чичирсэн гараараа хаалгыг онгойлгоход Жонгүг хана түшсэн байдалтай зогсож байх нь тэр.

"Күүки! Бурхандаа баярлалаа, чи аюулгүй байна!" Тэхён тайвширсан мэт нөхрийгөө тэврэхээр дөхөхөд архины өмхий үнэр нүүрэнд нь илт мэдрэгдэв. Тэр эргэлзсэн байдалтай холдоход Жонгүг ярвайсаар дотогш орлоо.

Тэр согтуу байна.

Жонгүг найгасаар орж ирээд тэнцвэргүйхэн буйдан дээрээ очин болхи маягтай гутлаа өшиглөв.

Дараа нь тэр цүнхээ цувтайгаа адил хажуу тийш шидэхэд Тэхён түүний энэ хандлагад уур нь хүрэв. Мөн түүний сэгсийж норсон үс, задгай цамц гээд Жонгүг хаа сайгүй замбараагүй мэт аашилна.

"Би санаа зовж байсан. Чи хаана байсан юм бэ?" гэж Тэхён асуухад тэр үл ялиг нүдээ нээсээр "Тамд минь, хонгор минь." гэж тэр сөөнгө гүн хоолойгоор хэлээд Тэхёныг хөмсгөө зангидахад хүргэв.

"Инээдтэй биш байна Жонгүг. Бараг шөнө дунд болж байна.Чи хаана байсан юм?" Тэхён бага зэрэг дуугаа өндөрсгөв. Түүнд энийг асуухад аль хэдийн хангалттай байсан бөгөөд Жонгүгийн хандлага түүний сэтгэл зүйг маш амархан дарав.

"Чамд ямар хамаатай юм бэ?"
Тэхён эхэндээ хөшиж орхисон ч тэр ч бас ярьж эхэллээ.

"Надад яагаад хамаатай юм бэ? Яагаад гэвэл би чиний нөхөр Жонгүг! Би энд айж, уйлж, чамайг гэртээ эсэн мэнд эргэж ирээсэй гэж залбирч суусан. Тэхён бухимдан орилохдоо нулимсаа ч бас тэвчсэнгүй.

"Би чамайг үргэлж хүлээж байсан шигээ хүлээж байсан."

"Т-Тэ..." гэж Жонгүг дуудаад Тэхёны нүүрийг даган нулимс урсахыг хараад гараа сунган хүрэх гэсэн ч Тэхён гарыг нь түлхэв.

"Битгий л дээ."

Тэхён маргааныг даамжруулахыг хүссэнгүй эргэж харав. Тэр амьсгалж, өөрийгөө тайвшруулахыг хүссэн. Тэд урьдын адил маргааш гэхэд зүгээр болно гэж өөртөө итгүүлэхийг хичээв.

"Би одоо яах вэ Тэхён?" гэж Жонгүг урам хугарсан мэт асуухад тэр босож Тэхёны бугуйнаас атгаад явахыг нь болиуллаа.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now