Энэ Жонгүг биш ээ, Тэхёнд дурласан өхөөрдөм хөөрхөн Жонгүг биш байлаа. Тэр Жонгүг шиг сонсогдохоо больсон, амнаас нь унасан гашуун үгс хэтэрхий бодит бус байлаа. Хувиа хичээсэн, хачин мэдрэмж нь Тэхёныг итгэхэд дэндүү өвдөж байсан ч энэ нь илт үнэн байв. Жонгүг үнэхээр түүнийг гомдоосон бөгөөд үл үзэгдэх шархнууд нь өвтгөсөөр л.
Тэхён өвдгөө цээжиндээ наан, бие нь чичирсээр чангаар уйллаа. Тэр Жонгүгийг хүлээж гэртээ ганцаараа үлдсээр удав. Тэрээр түүний анхаарал, түүний хүрэлцэх байдал, хайрыг хүсч байв.
Жонгүг харж чадах л юм бол...
Жонгүгийн хувьд бас тийм ч сайн байгаагүй юм. Тэр хэзээ ч Тэхёныг гомдоохыг хүсдэггүй тэр ч байтугай хамгийн аймшигтай гэсэн үгнүүдийг хэлсэндээ өөрийгөө одоо ч буруутгана.
Энэ нь түүний ирээдүйгээ төлөвлөж байсантай адил зүйл биш байв. Тэр зүгээр л Тэхёнд ямар ч гомдолгүй төгс амьдралыг өгөхийг хүссэн. Тэр түүнийг хайрлаж, халамжлахыг хүссэн боловч бодит байдал дээр энэ нь огт эсрэг болж байв.
Тэр Тэхёны үргэлж найдаж болох төгс эр хүн байхыг хүсч, байсан гэвч өөрийг нь үнэлэхгүй байгаа нь урмыг нь хугалах шиг болов.
Жонгүг хайртыгаа алдахаас үргэлж айдаг байсан бөгөөд энэ нь түүний бодлоос илүү хүчтэйгээр зүрхэнд нь шингэж байв. Тэр үед уур бухимдал, дарамт шахалтанд сохорсон эдгээр үгс нь ямар буруу болохыг ч тэр.
Буцах зам байхгүй, Жонгүг Тэхёнд бүх зүйлийг хэлсэн бөгөөд үг хэзээ ч буцахгүй.
Жонгүг Тэхёнтай нүүр тулж чадахгүй тул цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууж бодолд автсан нь энэ байлаа.
Цэлмэг тэнгэртэй байгаа хэдий ч бүрэнхий мэт уйтгартай болов. Удалгүй хар саарал үүлс гэрэлт туяаг бүрхэж, өдрийг улам бүр бүрхэв. Сүүлдээ толгойд нь ямар ч бодолгүй, бүрмөсөн төөрч, зүгээр л суув. Тэр гаднаасаа чимээгүй зүгээр мэт харагдах болов сэтгэлд нь элдэв янзын бодлууд эргэлдэж байв.
Тэр ч бас өвдөж, үнэ цэнэгүй мэт санагдсан юм. Түүнд уучлалт гуйх нь дэмий санагдсан тул Тэхён түүнгүйгээр илүү сайхан амьдарч чадна гэж ч бодох болов.
Жонгүг ганцаараа уйлж, зүрх нь өвдөж, сандал дээр төөрч орхисон хэвээр л байв. Түүнд юу ч байхгүй, утас, мөнгө ч байхгүй, явах газар ч байсангүй. Цаг хугацаа өнгөрөх тусам муудаж, Жонгүг чичирч байгааг эхлэн дээш харвал үүлс хуралдсан байхыг олж харлаа. Гэвч тэр одоо үүнд анхаарлаа хандуулах биш Тэхёныг л бодож байсан юм.
![](https://img.wattpad.com/cover/314246996-288-k927877.jpg)