![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Миний амьдралын эхлэл болоод өрнөл, өрнөл болоод төгсгөл нь ямар ч онцгой зүйлгүй нэгэн хэвийн байсан. Ихэнх хүмүүс үүнтэй минь эвлэрнэ гэдэгт бат итгэлтэй байна.
Би гайхдаг байлаа л даа. Хүмүүс хаанаас амьдрах урам зоригоо олж авдаг юм бол? гэж.
Тэд миний амьдралд гарч ирэхээс өмнө шүү дээ.
Хар багаасаа л биеэ дааж амьдрах ёстой болсон надад хоёрхон эрэгтэй найз байдаг юм. Нэг нь миний төлөө юу ч хийж чадах, нөгөө нь миний төлөө юу ч хийж чадах ч огт хөдөлдөггүй нэгэн.
Харин би. Зүгээр л зогсоод ирэхийг нь хүлээдэг. Ганцаардал дүүрэн амьдралыг минь гэрэлтүүлж чадах нэгийг нь хүлээдэг.
-Наад номоо байнга унших юм? Уйддаггүй юм уу?
Орох дуртай кафедаа өнөөх л унших дуртай номоо уншаад сууж байсан над дээр өнөөх хоёр залуугийн миний төлөө юу ч хийж чадах залуу нь ирчхээд ингэж асуухад нь би түүнрүү харлаа.
-Лолита бол жинхэнэ урлагийн бүтээл Мингюү. Чи мэдэхгүй байна.
Миний төлөө юу ч хийж чадах энэ залууг Ким Мингюү гэдэг юм. Тэр царайлаг. Охид бүрийн хүсдэг хүсэмжит биетэй, зоригтой урагшилж чаддаг нэгэн.
Намайг хариу хэлсэнд тэр хөмсөг зангидаад хажууд минь суух аж.
-Мэдэхгүй ээ надад лав наад ном чинь огт таалагддаггүй. Шал сонин ном. Харин үүр хаяарч байхад ёстой дажгүй ном.
Харж байгаа биз. Хүн бүр л өөр өөрсдийн өнцгөөр хардаг. Хайрыг яаж мэдэрдэг нь ч тэс ондоо. Жишээ нь надад Лолита гоё санагддаг бол Мингюүд огт тийм биш. Тэр зүгээр л жирийн зүйлсийг илүүд үздэг нэгэн.
-За Мингюү хурдхан шиг уух юмаа захиал. Үүнийг уншиж дуусгаад би ажил руугаа явах хэрэгтэй байна.
Тэр их л эргэлзэнгүй наашаа ширтэж байснаа
-Тэгвэл шууд ажилруу чинь хамтдаа явах уу? гэх нь тэр.
-Мм. За тэгье
Тэгээд бид тэндээс гараад холгүйхэн байдаг миний ажилладаг шөнийн клубд ирлээ. Энэ ажилдаа би үнэндээ дургүй л дээ. Гэхдээ аав ээждээ өөрөө төлбөрөө олно гээд ам гарчихсан болохоор яалт ч үгүй хийдэг юм. Заримдаа би шөнийн ээлжинд гарна. Тэр үед Мингюү надад үргэлж хань болдог юм.
Би ч ажлаа хийж, Мингюү намайг харан суух аж.
Удсан ч үгүй үүдээр миний төлөө юу ч хийж чадах ч огт хөдөлдөггүй нэгэн инээмсэглэсээр орж ирэх аж.
-Юу байна даа Мингюү.
-Тайвандаа. Чамаар юу байна Вонү?
Тэр огт хөдөлдөггүй нэгнийг Жон Вонү гэдэг юм. Бас л царайлаг, ухаантай. Бүх зүйлсийг их нухацтай бодож шийддэг нэгэн.
Би түүнийг амьдралд арай илүү хайртай болоосой гэж хүсдэг юм.
Тэр хоёрт би дуртай вискиг нь аягалж өгчхөөд ажлаа хийж тэр хоёр юу ч юм бэ ярилцан сууна.
Арайхийж нэг амрах зав олдон тэр хоёрын өөдөөс харан суувал Мингюү миний гарнаас атгах аж.
Харин надад яагаад ч юм бэ? их л эвгүй санагдаж, бидний гарлуу чимээгүйхэн ширтэх Вонү руу харлаа.
-Ядарч байна уу?
-Ммм. Гайгүй дээ.
Мингюү миний гарнаас улам чанга атгахад нь би зөөлөн гараа татаж авав.
Харин Мингюүд их л эвгүй санагдсан бололтой урдаа тавьсан вискинээсээ том балгав.
-Залуусаа намайг гэрт хүргээд өг. Харьцгаая.
Бид манай ажлын үүдээр гарахад аль хэдийн орой болж, хүмүүс хааяа нэг л жаргалтай нь аргагүй алхана.
Мингюү гадаа гарч ирээд гарнаас минь хөтлөхөд ахиад л би гараа татаж орхив...
Магадгүй тэр үед би чиний гарнаас зөрүүлээд атгасан бол, тавилгүйгээр чанга гэгч нь хөтлөөд явсан бол. Одоогийн бид тэс өөр байх байсандаа.
![](https://img.wattpad.com/cover/319698901-288-k794561.jpg)
YOU ARE READING
Чи Би бас Тэр
Romance-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан. -Гомдмоор юм. Тэгвэл чи хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ. -Юу юм? Юу гэж хэ...