Тэгэхээр. Миний амьдралын уйтгартай мөчүүд Жон Вонүг Жэжү рүү явсанаас хойш бүрэн утгаараа эхэлсэн юм.
Надад шөнөжин ярьж суугаад, хамтдаа оддыг ширтэх тийм хүн байхаа болив. Тэр эргэж ирэх ч гэсэн, миний сэтгэл цаанаа л хоосорч орхив.
Жил гаруй хугацаанд явна гэсэн шүү дээ. Тэр надтай төрсөн өдрөө ч тэмдэглээгүй яваад өгчихсөн. Ирэх жил гэхэд тэр аль хэдийн ажилд орж амьдралаа босгоод эхлэчих болохоор ингэх нь зөв л байх гэхдээ...
Мэдэх зүйл алга. Сайн найз минь сайн явж байхад би яагаад ингээд байгаа юм?.
-Кэйди. Хэрвээ чи аль нэг оронлуу үнэгүй явах байсан бол аль оронд очих байсан бэ?
-Мэдэхгүй юм даа. Гэхдээ явахаар бол Италийн нэг жижиг тосгон руу очих байсан юм. Эмээ минь Италид өсч торнисон. Эмээгийнхээ өссөн газарт очвол сэтгэлд хурсан бүхэн минь тайтгарна гэж найддаг.
-Хөөх Кэйди. Чи эмээтэйгээ их дотно байсан байхдаа. Атаархаж байна.
Жэнни зөөлхөн санаа алдаад дараа нь яг л "гуниглах цаг нь биш" гэсэн шиг толгой сэгсрээд инээмсэглэв.
-Би лав Шинэ зеланд руу явна. Миний бүх сайхан дурсамжууд тэнд өнгөрсөн. Би буцаад явмаар байгаа ч эхлээд төгсөх хэрэгтэй шүү дээ.
-Тийм ээ. Найз нь чамайг заавал авч явна аа.
-Тийм үү? Нээрээ юу тэг л дээ.
Жэнни инээмсэглэсээр ингэж хэлээд урдаа тавьсан шар айрагнаас нэг балгав.
Аялал гэдэг бол миний өөрийгөө олох цор ганц арга зам. Намайг тайвшруулах, намайг амьд гэдгийг мэдрүүлэх цор ганц зүйл.
-Кэйди надад чамаас нуусан том зүйл бий.
-Юу юм?
Намайг хариу асуусанд тэр нэг санаа алдаад
-Би үүнийг хэлчихвэл чамайг надаас зайгаа барьчих болов уу гэж айсан юм. Анх тэгж бодсон ч цаг хугацаа өнгөрөх тусам чамайг тийм нэгэн биш гэдгийг ойлгосон. Чи бол гэнэн цагаахан, хүнтэй яаж харьцахаа мэддэг ухаалаг охин.
-Оршил яваад байлгүй шууд хэлэх гэснээ хэл л дээ.
-Би охидыг сонирхдог. Энэ хангалттай ойлгомжтой байх байх.
Түүнийг ингэж хэлэхэд би түүнрүү гайхан харлаа. Бүр маш удаан гайхаж зогслоо, гэтэл тэр санаа алдаад
-Тийм ээ тийм би хүний ёсноос гажууд зүйл хийж байгаа. Үүнийгээ мэдэж байна. Новш гэж хэрвээ чи намайг-
YOU ARE READING
Чи Би бас Тэр
Romance-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан. -Гомдмоор юм. Тэгвэл чи хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ. -Юу юм? Юу гэж хэ...