-Чи одоо харьсан нь дээр ээ Жэнни. Энэ маягаараа чи ч бас түүн шиг байдалд орох нь.
Хамаг бие аймшигтай ихээр өвдсөөр, зовхио их л хүндээр нээхдээ би Вонүгийн хоолойг сонслоо.
Нүдээ нээгээд л шууд цагаан тааз намайг угтах нь дэндүү хоосон санагдаж байлаа.
-Үгүй түүнийг сэртэл энд байж байя.
-Гуйя. Харьж амар. Мингюү түүнийг эргэж ирэхгүй, дээр нь чамайг ийм байгааг харвал түүний сэтгэл өвднө.
Би толгойгоо аажмаар хажуу тийш эргүүлэхдээ бүр тураад ядраад нүднээс гарчихсан Жэнниг харлаа.
Яг юу болчихов доо? Эргээд харах хооронд л бүх зүйл болоод өнгөрчихөж.
-Үгүй дээ. Би түүнийг сэртэл энд байж байгаад санаа амар харина.
Амнаасаа арахийн авиа гаргахдаа би тэдэнрүү аль болох инээмсэглэхийг хичээж байлаа. Өвдөж байна...
Хамаг бие шархираад.
-Чи. Ашгүйдээ бурхан минь би чамайг үхчихлээ гэж бодоод я-ямар их санаа зовов оо?
Миний сэрсэнийг Жэнни сая л харсан бололтой гүйж ирээд намайг тас тэврэх аж.
-Ашгүй дээ. Үнэхээр их айлаа.
Вонү надруу ширтэж, инээмсэглэхгүй ч нүднээс нь намайг хараад ямар их баярлаж байгааг би мэдэрч байв.
-Би энд хэр удсан юм?
-За байз би хамгийн сүүлд гэртээ хариад ирсэнээс хойш долоо хоносон гэхээр чи 14 хоносон юм байна.
Хөөх овоо удчихжээ.
Гэснээс Сэри?
-Сэри яасан бэ? Тэр зүгээр үү?
-Сэрчхээд л шууд өөр хүнийг бодож байх шив. Тэр зүгээр ээ. Гараа л хугалсан. Одоо бараг эдгэчихсэн. Өөртөө л санаа зовж үз, чи ер нь яаж бодохоороо Сэригийн урдуур ороод машинд дайруулчихсан хүн бэ?
YOU ARE READING
Чи Би бас Тэр
Romance-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан. -Гомдмоор юм. Тэгвэл чи хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ. -Юу юм? Юу гэж хэ...