Хааяа би амьдралыг яг л тэсэрдэг чихэр шиг эсвэл гаатай бохь, заримдаа гүзээлзгэний амттай цай эсвэл амтлаг шоколад хэмээн бодно.
Яагаад гэвэл заримдаа миний амьдралд төсөөлөөгүй гэнэтийн зүйлүүд тохиолддог байв.
Жишээ нь би ажлаа тараад явж байхдаа гаж донтонд бараг л хүчиндүүлчхээгүй, ээж минь нэг л өдөр зүрхний өвчтэй болчихсон, үргэлж ээж аавдаа эрхэлдэг байсан би гэнэт л хариуцлага хүлээх хэрэгтэй болсон. Тийм ч учраас би тэсэрдэг чихэртэй зүйрлэв.
Харин заримдаа надад үнэхээр сайхан зүйлс ар араасаа тохиолддог юм.
Жишээ нь аав ээж хоёр минь 3 өрөө байраа томсгож 4 өрөө байртай болов. Би их чанартай их сургуульд урилгаар орж чадав. Найзууд минь надад сэтгэл гарган төлбөрийн минь тавин хувийг төлж өгөв(Мэдээж Мингюү болон Вонү, дээр нь нэмээд миний их сургуулийн ганц найз Жэнни) Өөрөө хичээсээр гитар тоглож сурав (миний л хувьд энэ бол амжилт).
Ингээд харвал амьдрал бол жинхэнэ тархиар наадагч юм. Эсвэл охидоор тоглоод хаядаг хөвгүүдтэй агаар нэг.
Энэ зөвхөн миний л бодол л доо.
Бусад хүмүүс амьдралыг хэрхэн хардагийг би мэдэхгүй шүү дээ.
-Чи гитарнаасаа салахаа байжээ? Бас наад гаран дахь ном чинь солигдсон байна.
Хичээлээ тарчхаад гитараа үүрэн, номоо гартаа бариад явж байсан надаас надтай нэг тэнхимд сурдаг Жэнни ингэж асуух аж.
-Тийм ээ. Тэр номыг бүрэн гүйцэт ойлгохын тулд л олон дахин давтаж уншсан юм.
-Залхмаар биш байдаг уу? Би лав нэг номыг тийм олон удаа уншиж огт чадахгүй.
Ким Жэннигийн хувьд их сургуулийн минь ганц найз. Тэр богино банзал өмсөж, үргэлж өндөр өсгийттэй явдаг од нэгэн.
Тэр зүгээр л өөрөө хувцсаа янз бүр болгож чимэглээд өмсөх дуртай.
Түүний амьдралын хэв маягийн талаар гэвэл. Түүний амьдрал үргэлж дөнгөж хөргөгчнөөс нь авсан кока кола шиг оргилж байдаг. Тэр үргэлж шинэ зүйлийг туршиж байдаг нэгэн. Нэг зуршилтай болоод удах ч үгүй түүнээсээ уйдаад ахин шинийг эрэлхийлдэг. Тийм ч учраас тэр хүмүүстэй ч бас тийм ч удаан хугацааны харилцаа тогтоогоод байдаггүй нэгэн. Бараг л надтай хоёр жилийн турш найзлаж байгаа нь гайхамшиг гэмээр шүү.
YOU ARE READING
Чи Би бас Тэр
Romance-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан. -Гомдмоор юм. Тэгвэл чи хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ. -Юу юм? Юу гэж хэ...