18. Чамаас хол

89 10 1
                                    

-Итали?

-Тийм ээ Итали охин минь? Чи үүнд дургүй байвал бид энд үлдсэн ч болно шүү дээ. Бүх зүйл чамаас л шалтгаална.

Итали гэсэн үү?

Бурхан минь тоглож байгаа биз дээ?

-Аав ээж. Хэрвээ та хоёр үнэхээр ингэж шийдсэн бол мэдээж би явна! Итали бол миний мөрөөдлийн газар!

Аав ээж хоёр минь оройн хоолоо идэж байхдаа надад саяхан гаргасан шийдвэрээ сонордуулж, би баярласандаа шууд л зөвшөөрч орхив.

-Тэгвэл бид зуныг өнгөрүүлээд арван сарын дундуур явахаар төлөвлөж байна. Тэр болтол чи хүссэнээ хийж байхгүй юу. Найз залуу байдаг бол түүндээ цаг зарцуул. Хамгийн гол нь ямар ч хүүхэд байх ёсгүй шүү!

Ээжийн хэлсэн үгэнд би гайхсаар идэж байсан будаандаа хахав.

-Ээж! Өөрийгөө яая гэж байж юун хүүхэд вэ?

-Тэгж ярьдаг л юм. Гэтэл нэг л мэдэхэд хүүхэдтэй болчихсон байдаг юм даа тийм ээ ханиа?

-Тийм! Бид хоёр ч өөрсдийгөө яая гэж байж чамайг төрүүлж байлаа шүү дээ. Гэлээ гээд яавал гэж. Нэг их доройтсон юм алга.

Аав ахиад өнөөх утгагүй лекцээ ярьж эхлэхэд би ойлгож байгаа царайлан хоолоо идээд шууд л өрөөндөө орж ирэв.

Би хааяа өнөөх шөнийн клубд ажиллачхаад, бусад өдрүүдэд нь ээжийн ажилд туслаад, хүсвэл амарчхаад эрх дураараа амьдарч байв. Мэргэжлээрээ ажил олно гэдэг хэцүү юм. Ялангуяа Солонгост бол.

Хэчнээн өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байгаа ч өөрийн эрхгүй бодол болчхоод байгаа. Тэгээд өөрийгөө юун дээр алдсаныг ахин бодож, дэмий харамсан сууна. Харамсал гэдэг яг л өт хорхой шиг зүйл юм. Дотроос минь бага багаар мэрсээр байх юм.

Хааяа Вонүг бодон мартахыг хичээнэ. Гэхдээ даанч мартаж чадахгүй гэдгээ ойлгоод л дуусна.

Нэг л зүрх рүү, сэтгэл рүү минь ороод ирсэн л бол буцаж гарна гэдэг боломжгүй юм. Чин зүрхэнд хүрсэн хайр хэзээ ч буцаж гардаггүй бололтой.

Ингэж бодол болохынхоо оронд би явахаасаа өмнө хийх зүйлсээ төлөвлөв.

1. Гомдоож байсан бүх хүмүүстэйгээ очиж уучлал гуйж эвлэрч, инээлдэх /Уучлахгүй байсан ч уучлал гуйна. Энэ жагсаалтанд Мингюү, Жэнни, Вонү, Сэри нар багтсан/

2. Хаашаа ч хамаагүй алхах. Хүссэн газартаа очих. /Жишээ нь: орой болгон хажуугаар нь зөрж өнгөрдөг, өнгөрөх бүртээ сууж үзэх юмсан гэж боддог газар, эсвэл гэрээсээ гараад харсан хамгийн эхний кафе гэх мэт/

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now