Ухаарал үргэлж хожимддог гэдэгт би итгэдэггүй байлаa."Яалаа гэж бид эрт ухаарч чадна шүү дээ." гэх бодол яагаад ч юм тархи дүүргэдэг байв.
Новш гэж. Тэр үед би алдах ямар байдгийг ойлгоогүй жаахан охин байсан. Магад би өөрийгөө хэзээ ч алдахгүй гэж боддогтой холбоотой байсан биз.
Харин тэр өдрөөс хойш би энэ бодлоо өөрчилсөн. Ухаарал үргэлж хожимддог. Миний төлөө гэхгүй байгаа нэгний араас би зууралдах нь утгагүй хэрэг.Мингюүтэй уулзсан өдрөөс хойш би эмнэлэгээс гарч гэртээ ирсэн ч гэрээс гаралгүй гэртээ л бүгэв. Тэгээд хэдэн сар уншаагүй орхисон номнуудаа бүгдэнг нь дуусгасан. Гитараа илүү шамдан суралцсан.
Өөрийгөө аль болох завгүй байлгаж юм бодохгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ юу гээч их бага хамаагүй тодорхой хэмжээнд чамд хайрыг мэдрүүлсэн нэгнийг сэтгэлээсээ орхино гэдэг их хугацаа ордог бололтой.
Намайг гэртээ бүгсэн хэд хоногт хэн ч намайг дурсаж ирээгүй. Вонү Жэнни хоёр л ээлжлэн утас руу минь залгаж байсан юм.
Би бол ердөө нэг муу үл үзэгдэгч. Миний амьдрал эхлэлээс төгсөх хүртэлээ дэндүү гэмээр уйтгартай байсаар байна. Үүнтэй хэн ч маргахгүй.
Харин хайрын талаар дурлалын талаар эртхэн шиг ойлгож авах минь яав даа хэмээн би дотроо өөрийгөө загнаад амжлаа.
Тэр үед ирээдүйд дажгүй залуу олдоно доо гэдэг тэнэг үгээр өөрийгөө тайтгаруулдаг байсан. Тэгж бодох нь ч аргагүй юм. Би тэр үед сайн найздаа дурлана гэж төсөөлөө ч үгүй байсан шүү дээ.
Би гитараа аван дуртай дуугаа дуулсаар өөрийгөө аль болох юм бодохгүй байлгах тал дээр хичээж байтал өрөөгөөр минь дүүрэн утас хангинав.
Аваад хартал ахиад л Вонү залгаж байх нь тэр.
-Байна.
-Бурхан минь! Кэйди! Утсаа аваач санаа зовоогоод хаячих юм. Хэчнээн их санаа зовов оо! Золтой л гэрийн чинь хаалгыг цөм өшиглөөд орчихсонгүй.
YOU ARE READING
Чи Би бас Тэр
Romance-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр үеийг санаж байна уу? -Санаж байна аа хоёулаа их олон зүйл ярьсан, тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан. -Гомдмоор юм. Тэгвэл чи хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ. -Юу юм? Юу гэж хэ...