2. Эцсийн шийдвэр

577 184 42
                                    

=================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=================

Ийм хачин асуултад юу гэж хариулахаа Тэхён үнэхээр мэдсэнгүй. Гайхширсандаа хэсэгтээ л манарав бололтой чимээгүй сууж байснаа.

"Та нар чинь тоглоод байгаа юм уу?" гэх асуултыг л амнаасаа унагав.

Генерал тийм ч сайхан ааштай нэгэн биш бололтой хормын дотор л хөмсөг нь зангиран "Миний цол уйдсандаа тоглоод сууж байх хүн шиг харагдаад байна уу?" гэж өндөр дуугаар асуухад

Тэхён хурдхан босоод "Үгүй ээ, генералаа" хэмээн номхон зогсов.

Генерал "Суу, суугаад юу болсон талаар ярьсан чинь дээр шүү. Танай хөлөг дээр чамаас гадна 10 хүн байсан гэтэл чи л ганцаараа зүгээр үлдсэн бүх хүмүүс жирэмсэн болсон байна гэдэг байж болох зүйл үү?"

Тэхён "Ж-Жирэмсэн гэдэг чинь ямар нэг нууц нэршил, эсвэл нууц даалгаврын орлуулсан яриа юм уу?. . .Хэрвээ манай багийнхны өвдсөн өвчин хүнд бөгөөд ноцтой бол би дэлгэрэнгүй мэдэх шаардлагатай. Даалгаврын үеэр бид олон аюултай зүйлстэй нүүр тулсан" хэмээн арай эрүүл ухаанаар ойлголцох гэж хичээв.

Генерал залхсан мэт санаа алдан хажуудаа байгаа эмч рүү харахад, эмч Тэхёны өмнө байгаа хавтастай зургуудыг нэг нэгээр нь гаргаж ирэн түүний өмнө өрж тавиад "Харж байгаачлан энэ бол эхо-ны зураг. Тэр тусмаа хүүхдийн. Эдгээр хар цэгүүдийг харж байна уу? энэ бол хүүхэд! ямар нэг нууц дохио, орлуулсан үг биш. Яг хүний хүүхэд гэдэг утгаараа. Танай салааны 9 цэрэг, ажиллагааг ахалж явж байсан хошууч нар бүгдээрээ жирэмсэн. Бүгд 6-8 долоо хоногтой гэж гарсан. Харин та зүгээр байгаа. Эхо-д харуулаагүй ч гэсэн таны өгсөн шээс болон цусаар бүх шинжилгээг хийсэн. Та л ганцаараа хэвийн байна" гэх нь тэр.

Тэхён одоо ч шокноосоо гарч чадахгүй байгаа бололтой гөлөрсөөр "Үнэхээр жинхэнээсээ, эмэгтэй хүмүүсийн тээдэг шиг хүний хүүхэд гэх гээд байгаа юм уу?" гэхэд

Ханбёл "Тийм л гэж бодож байна. Аль хэдийн зүрхний цохилт нь сонсогдоод эхэлсэн"

Тэхён "Гэхдээ яаж ийм зүйл байх юм бэ? миний санаж байгаагаар хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш л эмэгтэйчүүд жирэмсэлдэг байсан шиг санагдах юм. Эсвэл сүүлийн хоёр сард өөрчлөгдчихсөн юм уу?"  гэсээр хачин харахад

⚔ Shield 🛡Where stories live. Discover now