6. Хамт олон

361 85 15
                                    

========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

========================

Ви-г ингэж асуухад би ч бас эргэлзэж орхилоо. Гэвч эдгээр жирэмсэн эрчүүдийн талаарх дурсамж минь одоогоор миний санаж байгаа хамгийн бодит бөгөөд хүчтэй мэдээлэл минь байсан тул юу болоод байгаа нарийн учрыг нь ойлгоогүй ч ямар ч байсан энэ зүйлийн талаар илүү ихийг судлах ёстой гэсэн бодол л толгойд орж ирж байлаа.

Ви-гийн асуултын дараа өрөөнд байгаа хүмүүс ч бага зэрэг эргэлзсэн харагдана. Тэд бүгд ямар нэг зүйл хэлэх гээд ч байгаа юм шиг, эсвэл эсрэгээрээ юу хэлэхээ мэдэхгүй ч байгаа юм шиг. Бүгд л хариултаас зугтсан үл тоосон байдал гаргаж байгаа нь надад хачирхалтай санагдсан юм.

Тэднийг тойруулан харж байх зуур Мина "Бид судалж байгаа" гэх товч боловч тийм ч хүчтэй тайлбар болж чадахгүй хариултыг хэллээ.

Бусад нь ч бас "Тийм шүү"

"Одооноос л бүх юм эхэлж байна" гэх зэргээр үг нэмээд амжив.

Гэтэл Жэсси "Хёнжин, чи шинэ ажилтандаа ажлыг нь танилцуулахгүй юм уу?" гэж асуулаа.

Тэр үед Хёнжин "Нээрээ тийм л дээ. Ви намайг дагаад яваарай. Би чамд хөлөг доторх зүйлсийг үзүүлье. Бас чи өнөөдрөөс надтай хамт зэвсгийн тасагт ажиллана" гэж хэлээд Ви-г дагуулаад гарчихлаа.

Нөгөө хүмүүс ч бас өөр өөрсдийнхөө ажилд орох гэж байгаа бололтой ар араасаа гараад явчих нь тэр.

Би л ганцхан юу хийхээ мэдэхгүй үлдэв. Яах ёстойгоо мэдэхгүй эргэлзэх дээ "Б-Би яах уу?" гэж сулхан асуухад

Өрөөнд надтай хамт үлдсэн ганц хүн болох Мина эмч "Чи надтай ажиллах болно. Дэлхий дээр эмч байсан шүү дээ. Энэ бол эмнэлгийн тасаг. Бидний ажлын байр" гэж хэлээд инээмсэглэлээ.

Эмч. . . тийм ээ эмч л байх ёстой. Учир нь миний бүрэн ойлгож байгаа зүйлс зөвхөн энэ өрөөнд л байна.

"Ойлголоо, би яг юу хийх үү? юун дээр ажиллах ёстой вэ? эмнэлэгт чинь өвчтөн байгаа юу? бид эмчилгээ хийх ёстой юу?" гэх зэргээр ар араас нь асуулаа.

⚔ Shield 🛡Where stories live. Discover now