===================
Номхон далайн хаа нэгтээ:
"Хошуучаа, Дахиад хоёр хүний далайн өвчин хөдөлчих шиг боллоо. Бөөлжөөд бас хоол ундаа ч сайн идэж чадахгүй байна. Ер нь бусад шигээ" гэж хэлэхэд
Хошууч нэлээд ууртай байгаа бололтой хөмсөг нь зангирсаар "Ахмад Ким Тэхён!! энэ чинь ямар гээч гутамшиг вэ? Өмнөд Солонгосын усан цэргийн тусгай салаа ийм байж болох уу? Далайн өвчин гэнэ ээ? та нар ямар далайд анх удаа гарч байгаа бяцхан охид уу? ТОГЛООД БАЙНА УУ ТА НАР!!" хэмээн орилоход
Түүний хажууд номхон зогсож байсан залуухан ахмад "Бид алдаа гаргалаа. Мэргэжлийн бус үйлдэл гаргасан нь бидний буруу. Гэвч энэ удаагийн нууц даалгавар амжилттай дууссан тул хошууч танаас зүрхлэн гуймаар байна. Багийн ихэнх гишүүдийн бие өвдсөн болохоор тэднийг гэрт нь буцаана уу" хэмээн хошуучид ёслов.
Хошууч "Даалгавар дууссан үгүйг чи мэддэг болчихсон уу!? Усан цэргүүд хэдэн жилээр ч хамаагүй далайд байх шаардлагатай бол байх л ёстой! гэтэл хуурай газраас холдоод хоёрхон сар болж байж!! далайн өвчин гэнэ шүү! муу арчаагүй амьтад. Эх газар дээр гарсныхаа дараа танай багийг татан буулгах болно!"
Тэхён "Гэхдээ хошуучаа-"
Хошууч "Ахмадаа та энэ мэргэжлийн бус, нялцганасан охид шиг багийнхаа өмнөөс шийтгэл хүлээнэ шүү! Би-" өгүүлбэрээ гүйцээж амжаагүй хошууч ч бас бөөлжөөд эхлэв.
Тэхён болон түүний багийн цэрэг сандарсан байдалтай хурдхан түшсээр хошуучийг өөрийнх нь өрөө рүү хүргэлээ.
=============
7 хоногийн дараа:
Өмнөд Солонгосын усан цэргийн тусгай салаа болох Акулууд эргэн эх орондоо ирлээ. Гэвч ахмадаас бусад нь бүгд бие нь өвдсөн хүндхэн байдалтай байсан тул далайн боомт дээр тэднийг хүлээж байсан түргэн тусламжийнхан хөлөг онгоц эрэг дээр ирэхтэй зэрэгцэн дотогш орж багийн гишүүдийг яаралтаа гаргаж ирлээ.