============================
"Одоо цаг нь болсон доо"
"Магадгүй тэдэнд арай өндөр тунгаар хийчихсэн байх"
"Бид арван минутын дараа нисэх ёстой. Тэднийг яах вэ? цохих ч юм уу ямар нэг байдлаар цочрол өгөх ёстой юу?"
"Би тэгж бодохгүй байна" гэх мэтээр хэн нэгний яриа чихэнд сонсогдсоор бага зэрэг толгой эргэх мэдрэмжтэй нүдээ алгуурхан нээлээ.
Нүд бага зэрэг бүрэлзсээр л байв. Ямар ч байсан миний дээрээс хоёр залуу харж байгааг мэдэж байв. Гэвч нүд бүрэлзэх байдал тийм ч амархан зүгээр болсонгүй. Нүдээ олон удаа нээж, хааж, бүр гараараа нухалж үзлээ.
"Сэргэчихлээ"
"Энди? чи биднийг сонсож байна уу?" хэмээн надаас асуулаа.
Энди???. . . . Энди гэж хэн юм бэ?
"Би хаана байна?" гэж асуухад
"Гайхалтай тэр сэргэчихлээ" гэхтэй зэрэгцэн нүд минь арай дээрдэж одоо л над руу ширтэх хоёр залуугийн царайг тод харлаа.
Гэвч огт танихгүй хүмүүс. . . .
Би ер нь хаана байна аа? Бас тэд ямар хэлээр яриад байна аа? тэдний яриаг ойлгоод байгаа хэрнээ ямар хэл гэдгийг нь ч мэдэхгүй юм.
Бас. . . .Хүлээгээрэй!. . . .үнэндээ ямар хэлнүүд байдаг вэ? гэдгийг ч би мэдэхгүй байна шүү дээ. Би юу ч нэрлэж мэдэхгүй байна!!
Юу болоод байна аа?
Балмагдсандаа үг дуугарч чадахгүй хэвтэж байх үед хоёр залуугийн цагаан үстэй нь "Тэр яагаад үг хэлэхгүй байна аа? магадгүй түүнийг дасгаад ямар нэг сэтгэлийг нь тайвшруулах зүйл хэлэх ёстой байхаа?"
Хар үстэй нь "Юу хэлнэ гэж?"
Цагаан үстэй залуу над руу ширтэх зуураа "Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс Аллах тэнгэр чамайг сэргэсэнд баяртай байна гэж Будда хэллээ" гэхэд