3. Цаазын ял

583 185 49
                                    

=======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=======================

Цочирдом мэдээний дараа Тэхён тэвчиж чадалгүй суудлаасаа босон "ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ? ЭНД ЮУ БОЛООД БАЙНА АА?" хэмээн орилоход холбооны цагдаа нарын өмсгөл бүхий дүрэмттэй хоёр эр түүнийг чирэн хурлын танхимаас гарлаа.

Танхимаас гарсан даруйдаа мөн адил нүдийг нь боогоод хаа нэг тийш авч явлаа.

============

Дахин нэг удаа нүдний боолтыг авахад уулзалтын өрөө бололтой жижиг өрөөнд сууж байлаа. Мөн адил түүний гарыг ширээнээс гавласан байдалтай байв.

Төд удалгүй "Хэрэгтний гэрийнхэн ирлээ. Сүүлийн уулзалт. Хугацаа 10 минут" гэж зарлахад гаднаас аав ээж, дүү нь орж ирэв.

Дүүгийнх нь царай нэлээд айдастай барайсан харагдах бол аав нь үргэлж гаргадаг шигээ хөндий бөгөөд хувирал муутай царайтай түүн рүү ширтэнэ.

Ээж нь учиргүй уйлан түүнийг тэвэрсээр өрөөгөөр нэг орилж олон янзын юм хэлэх боловч энэ бүхэн худал аж.

"ХҮҮ МИНЬ, ЧАМАЙГАА БАЙХГҮЙ БОЛЧИХ ЮМ БОЛ БИД ЯАХ БОЛЖ БАЙНА АА!! ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА" хэмээн Тэхён дэргэд зогсож байж л Тэхёнд биш өөр хүмүүст сонсгох гэсэн мэт хаалга руу харан орилно.

Гэнэтийн цаазын ял сонссон шокноосоо гарч амжаагүй байхад нь эцсийн мөчид хүртэл ийм өөдгүй зан гаргаж байгаа ээждээ гомдсон бололтой хоолой нь зангиран "ЭЭЖ!! ядаж энэ удаад больж болохгүй гэж үү? сүүлийн удаа байхад яагаад надад хандаж нэг ч үг хэлэхгүй байгаа юм? яагаад хаалга руу хараад орилоод байгаа юм бэ?? би. . . .би таны хүү биз дээ? төрүүлсэн биш ч өсгөсөн хүү чинь шүү дээ! үхлийн ял сонссон байхад яагаад. . ." гэж хэлээд урсах нулимсаа нуух гэсэндээ хурдхан доош харлаа.

Гэтэл аав нь "Муу зүйл хийсэн болоод л цаазын ял сонсож байгаа байх. Энэ олон жил чамайг сайн хүн болгож өсгөсөн гэж бодож байсан ч чи тийм биш бололтой" гэх хатуу үгийг хэлэх нь тэр.

⚔ Shield 🛡Where stories live. Discover now