2. Сонирхолтой санагдаж байна

58 9 0
                                    

"Чи үнэхээр тэр охиныг гэмт хэрэгтэн гэж бодож байна уу?" Жэюүн бүх зүйлээ тайлбарлаж дууссаны дараа ийнхүү асуухад

Хисын ёжтой инээмсэглээд "Тэр үнэхээр манай сургуульд сурдаг байсан хэрэг үү? Үнэхээр сонирхолтой юм аа!"

Жэюүн өөрийнх нь асуултанд хариулсангүй гэж жаахан урвуу царайлсан ч тэр ч бас тэдний сурдаг байсан ахлах сургуульд нь үнэхээр ийм охин байсан эсэхэд гайхаж байснаа ч бас мэдсэн юм.

"Би лав сургуулийнхаа бүх охидыг мэддэг байсан ч энэ охиныг харж байснаа ердөө ч санахгүй байх юм" Жэюүн ийн хэлтэл Хисын ч бас санал нэг байгаа болтой толгойгоо дохилоо.

Гэр хэсэг минут нам гүмд дарагдаж, гүн бодлоор дүүрсэн байтал энэ их гүн бодлыг эвдсээр Ники ороод ирэв.

"Ах нараа би үнэхээр ядарч уналаа"

Түүний энэ чанга дуу хоолойноос болж Хисын Жэюүн хоёр өнөөх охиныг санах гэж хичээж байсан тархиныхаа архиваа эмх замбраагүй болгож орхив.

Хисын түүн рүү ширүүхэн хараад "Энэ гэрийн тайван уур амьсгалыг бусниулчих юм аа"

Ники эгдүүтэй гэгч нь инээмсэглээд "Заа л даа. Уучлаарай"

Жэюүн түүн рүү сахилгагүй золиг гэж байгаа аятай ширтэж байгаад "За юу олж мэдэв?" хэмээн асуув.

Ники гал тогоо руу ороод төд удалгүй нэг аяга ус уусаар гарч ирээд "Бурхан минь тэр охин үнэхээр аймаар юм аа. Магадгүй миний уулзаж бас харж байсан эмэгтэйчүүдээс хамгийн аймар нь байх" гэв.

Хисын, Жэюүн хоёр түүнийг хэний талаар ярьж байгааг мэдэж байгаа ч гэсэн сониуч зан нь хөдлөөд "Хэн?" хэмээн зэрэг асуув.

Ники "Хэн байх вэ дээ? Наад Чүэ Сүжин гэдэг хүн л байхгүй юу" хэмээсээр буйдан дээр лагхийн суулаа.

Жэюүн Хисын хоёр комд байгаа хүн яаж аймшигтай байхыг бодоод бодоод олсонгүй. Хисын энэ бүхнээс өмнө түүнийг худлаангаасаа комд байгаа гэж бодож байсан ч зураг нь бас өдөр болгоны бичлэг нь байсан шүү дээ.

Хисын "Тэгээд яг юу нь аймар юм?" гэж Никигээс яаруухан асуухад

Ники нэлээд урт амьсгаа авч гаргаад "Үнэндээ би наадах охиныг чинь комд байгаа гэж бодсон чинь түүний ихэр нь комд байсныг олж мэдлээ" гэх нь тэр.

Ихэр?

Жэюүн өнөөх хавтасаа хурдан шүүрч аваад хуудас бүрийг хурдан хурдан эргүүлж хартал ямар ч ихэр гэсэн мэдээлэл битгий хэл тийм үг ч байсангүй.

Ногоон Сарнайн БутWhere stories live. Discover now