И Хисын Чүэ Сүжин буюу жинхэнэ нэр нь Ма Сэжин гэх охины хэвтэж буй эмнэлэгт хэдэн өдөр өнжлөө.
Түүнийг эргэхээр заавал Чүэ Сүжин ирж л таараа хэмээн бодсон хэрэг.
И Хисын эмнэлэгийн кафед суугаад эргэн тойрноо ажиглаж байхдаа зурагтаар гарах мэдээн дээр хамаг анхаарал нь тогтов.
"Дахин нэг гэмт хэрэг гарчээ" гэх гарчигтай мэдээн дээр өмнөх аллагуудтай яг адилхан гэмт хэргийн талаарх мэдээ гарч байв.
Дахиад нэг хэрэг гарчихаж. И Хисын сүүлийн хэдэн сар зөвхөн энэ хэргийн жинхэнэ эзнийг олох гэж үнэхээр хичээсэн байхад огт баригдахгүй, хичнээн их сэжүүр гарч ирээд ч болохгүй байгаа энэхүү хэрэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Ямар ч цуврал алуурчин баригддаг гэсэн бодолтойгоор эхлүүлсэн алуурчны хайлт.
Ямар ч хүн баригддаг.
И Хисын ухаантай нэгэн. Чүэ Сүжин ямар ч төрхөөр хүрээд ирж болох учир хүн бүрийг алдалгүй харж байлаа.
Түүнийг ийнхүү хүмүүсийг ажиглаж байх хооронд нэг дулаахан зүйл түүний гарт мэдрэгдэх шиг болсонд Хисын гайхан харвал нэг охин инээсээр "Таны захиалга. Дуудаад ирэхгүй болохоор чинь аваад ирлээ" гэх нь тэр.
Хисын энэ газарт нэлээд хэдэн өдөр байсан болохоор түүнийг бараг л энэ эмнэлэгт царайг нь хараад танихгүй зөрөх хүн байсангүй. Сувилагч нар болоод эмч нар тэр дундаа энэ кафед ажилдаг хүмүүс хүртэл түүний царайлаг төрхийг хэд хэдэн удаа харж байгаадаа баяртай байлаа.
И Хисын үнэхээр царайлаг нэгэн. Царайлаг болохоор ч юм уу түүний өөртөө итгэлтэй зан нь дэндүү гэмээр хөгжсөн.
Хисын түүн рүү зөрүүлэн дулаахан инээмсэглэл тодруулсаар "Баярлалаа" гэсэнд өнөөх охины хацар нь ягаарч ичсэн болтой шууд л гүйгээд яваад өгөх нь тэр.
Хисынд энэ бүхэн байдаг л үзэгдэл. Гэвч тэр сүүлийн хэдэн өдөр нэг охинтой хэзээ ч ингэж муур хулгана болж тоглож байсан удаагүй.
Залуухан эмэгтэй эмч нар түүнийг харахаар бараг өдөр бүр шахуу энэ кафедаа орж ирдэг болсноос хойш кафений орлого огцом өссөн гэх цуу яриа хүртэл гараад амжжээ.
Царайлаг хүний нэг давуу тал ийм үед л гарч ирдэг байх.
Гэсэн ч Хисынд тэр бүгд ердөөсөө ч хачин биш. Харин түүний анхаарлыг нэг охин татах шиг болов. Хар өнгийн хослол өмсөж, нүүрээ хар маскаар халхалсан тийм нэг охин орж ирсэнд түүний санаанд "Магадгүй энэ охин Чүэ Сүжин байх" гэсэн бодол бодоод түүний явсан зүг рүү араас нь сэмхэн дагав.
Тэр охин зөвхөн урдах замдаа хамаг анхаарлаа хандуулж байсан болохоор өөрийг нь хэн нэгэн дагаад байна гэж бодоогүй байх.
Охин булан эргээд яг л комд орсон өвчтөнүүдийн хэвтдэг сэхээний тасаг руу зүгэлсэн нь түүнийг мөн гэж бодоход хүргэж байлаа.
Хисын түүнийг дагаж байхдаа булан эргээд санамсаргүй нэг хөгшин эмээг мөргөж орхив. Хэн хэн нь гэнэт гарч ирсэн учир газар унаж орхив.
"Яадаг хүүхэд вэ? Замаа харж явж байгаа ч" хэмээн Хисыныг мөргөсөнд нь өнөөх эмгэн уурлав.
Хисын хурдан гэгч нь босоод түүнийг босоход туслаад түүнээс зөндөө их уучлал гуйж эргэн хартал өнөөх хар хувцастай охин алга болчихсон байлаа.
Хисын эмээ рүү эргэж харан сэтгэл татам инээмсэглэлээ гаргаад дахин нэг удаа "Намайг үнэхээр уучлаарай. Би маш яаруу явж байсан болохоор таныг үнэхээр хараагүй юм шүү" гэсээр түүнээс салан сэхээний тасаг руу орлоо.
Гэтэл тэр өнөөх хар хувцастай охин нэгэн өрөөний гадаа ирэн зогссон байх агаад маск болон малгайгаа авчихсан байв. Тэр Чүэ Сүжин биш болж таарав.
Тэр бол маш том, алдартай дуучин байсан бөгөөд түүний нэр нь "Жэни" гэдэг байх.
Хисын буруу хүнээ дагасан болж таараад буцаад явах гэтэл хоёр сувилагчийн яриа гэнэт түүний анхаарлыг татав.
"Ма Сэжин яагаад одоог хүртэл ухаан ордоггүй юм бэ?"
"Чи мэдээгүй юм уу? Тэр ухаан орчихсон ш дээ"
"Юу??"
"Чи шинээр орсон болохоор мэдэхгүй байх л даа. Гэхдээ л тэр хэдэн сарын өмнө ухаан орчихсон. Эмнэлэгт байх илүү дуртай гээд өрөөнөөсөө ердөө ч цухуйдаггүй. Түүн дээр бараг эргэлт ч хүртэл ирдэггүй. Яаж хоолоо болгодог нь энэ эмнэлэгийн тайлагдашгүй нууцуудын нэг нь"
"Энд хамаатан нь байдаг гэж сонссон юм байна?"
"Магадгүй тэр ч бас хоол өгдөг байж болох ч хамаатныг нь шөнийн ээлжинд гаргадаггүй нь учиртай шүү" гэсээр тэр хоёр яваад өглөө.
И Хисынд энэ яриа сонирхолтой санагдав. Тэр сэрчихсэн. Ма Сэжин сэрчихсэн гэнэ ээ?
Энэ өөрийнх нь цуглуулсан мэдээлэлтэй ямар ч холбогдолгүй бүр хол илүү зөрж байлаа.
Ингэхэд ер нь юу болоод байна аа гэсээр Ма Сэжиний хэвтэж буй өрөө рүү ганц хоёр алхмаар дөхөж очив.
"Чи надад нууцаа удахгүй дэлгэх болно доо" гэж амандаа үглэж байтал ард нь хэн нэгний хоолойгоо засах чимээ гарсанд Хисын цочиж орхив.
Эргэн харвал түүний урдаас Жэни гэх өнөөх алдарт дуучин од гайхчихсан харан зогсож байлаа.
"Та чинь энд юу хийж байгаа билээ?" хэмээн ихэд эелдэг гэгч нь асуухад
Хисын царайлаг төрхөндөө ороод "Танд ямар хамаатай билээ?" гэхэд
Жэни толгойгоо дохисноо "Чүэ Сүжинийг хайж яваа биз дээ?"
YOU ARE READING
Ногоон Сарнайн Бут
FanficГол дүр: И Хисын, Чүэ Сүжин Төрөл: Романс, Нууцлаг Үйл Явдал: Хачирхалтай аллага болж хэд хэдэн залуучууд гэмт хэрэгтнийг олох гэж хичээх болов.