Хисын Жэюүн хоёр өнөөх охиныг ийн хэлэхэд гайхсан бололтой түүн рүү том нүдлэн харах аж.
Гадаа аль хэдийн харанхуй болсон байгаа учир түүний царай гүйцэд харагдахгүй байгаан дээр нүд нь ч сайн харагдахгүй байлаа. Гэрэлтүүлэг сайн байсан ч тэр охин өөрийгөө хаана зогсхыг маш сайн тооцоолсон гэмээр.
"Чи Чүэ Сүжин хэрэг үү?"
Хисын түүнийг сайн харахын тулд хоёр гурван алхам ойртон асуухад
"Чүэ Сүжин чамтай уулзана гэж хэлээ юу?"
Өнөөх охин Хисыныг ойртож байгааг харсан ч хөдөлсөнгүй.
Жэюүн түүнийг гар утсан дээрээ байсан Ма Сэжиний зурагтай харьцуулж харах санаатай утсаа гаргаж иртэл Хисын түүнийг яаж мэдсэн юм бүү мэд болих дохио өгөв.
"Бид хоёртой өмнө нь уулзаж байсан юм уу?"
Хисын охиныг сайн харах санаатай удаан алхмаар дөхөн очлоо.
"Яагаад уулзаж байгаагүй гэж? Намайг үнэхээр санахгүй байгаа бололтой тэ?" охин ийн хэлээд өөрийнхөө амны хаалтыг болон малгайгаа аваад түүнд өөрийнхөө царайг тод гэгч нь харуулах зорилгоор гэрэлд гарав.
Хисын тэр хоёрын хооронд ердөө гуравхан алхмын зай үлджээ.
Жэюүн тэр охиныг хэн болохыг таниад ам нь эрүүнээсээ салах нь уу гэлтэй доош унжиж байх нь тэр. Харин Хисын яг юу илэрхийлэхээ мэдэхгүй яг ацан шалаанд орчихсон мэт болов.
"Гомдмоор байна шүү. И Хисын, Шим Жэюүн" өнөөх охин ийн хэлээд элгээ тэврэв.
"МИНА" Жэюүн ийн хэлээд шууд л түүн рүү гүйж очоод тэврээд авлаа. Тэр нэг хэсэг өөрийгөө хий зүйл харсан гэж бодож байсан юм.
Тэр нүдэндээ огтхон ч итгэлгүй түүнийг тэвэрч авсан нь Мина гэх энэ охин үнэхээр сүнс сүг мөн эсэхийг мэдэхийн тулд, бас түүний цохилох зүрхийг мэдрэхийн тулд билээ.
"Үнэхээр удаан уулзаагүй юм байна. Бараг 4 жил болж байна уу тэ?" гэж Мина гэх охин Жэюүний нурууг элж байхдаа түүнээс ийн асуухад
"Чи үнэхээр Бан Мина мөн үү?" гэх асуултыг байн байн асуух Жэюүн түүнийг тэврэлтээсээ огтхон ч салгасангүй.
Мина хөнгөн инээд алдаад "Тийм ээ. Та нарын хамгийн сайн найз байсан Бан Мина мөн байна" гэж хариуллаа.
Энэ бүх хугацаанд нэг ч үг бүү хэл нэг ч үйлдэл хийгээгүй Хисыны ухаан санаа хэдэн жилийн өмнөх дүр зураг руу шилжиж түүний нүдний өмнүүр дурсамжууд өөрийн эрхгүй урсах аж.
Жэюүн түүнийг тэврэлтээсээ салгаад "Юу болсон юм бэ? Бид чамайг үхсэн гэж бодож байсан шүү дээ. Бас чамайг авто машины осолд орж байхыг ч харсан.." гэсээр толгойноос нь хөл хүртэл нь нэгд нэгэнгүй шалган харж буй бололтой байлаа.
Гэтэл Хисыны нүүрэнд гэнэт уур бухимдал хуримтлагдаж хөмсөг нь зангираад "Чи яаж амьд үлдсэн юм?!" гэж асуухад
Жэюүн Хисын рүү эргэж хараад буцан Мина руу хартал өнөөх нь ямар ч царайны хувирал гаргалгүй Хисын рүү ширтэж байх аж.
"Яаж амьд үлдсэн гэж чи бодож байна?"
Мина түүнээс зөрүүлэн асуулаа.
Харин Жэюүн "Мина, чи амьд байсан юм бол яагаад бидэн дээр ирээгүй юм бэ?" гэж асуув.
Энэ олон асуултуудаас хэн нь ч ямар нэгэн хариулт хэлсэнгүй зүгээр л бие бие рүүгээ ширтэн зогсож байх аж.
Хисын өнгөрсөн явдлыг мартсан байснаа санах гэж хичээх болов ч нарийн ширийн зүйлсийг гүйцэт санахгүй байлаа.
Түүний толгойд зүгээр л тэр яагаад өдийг хүртэл амьд байгаа юм бол гэх асуулт л эргэлдэж байх аж.
Мина гүн гүнзгий амьсгаа аваад "За гол ажилдаа орцгооё. Миний тухай дараа ярилцаж болох л байх. Би энд та хоёрт нэг зүйл өгөх гэж ирсэн" гэж хэлээд цамцныхаа халаасыг ухан тэдэнд нэгэн хар өнгийн жижигхэн зүйл өгөв.
Хисын итгэлгүйхэн гараа өргөөд түүнээс тэр зүйлийг аван харвал дуу хураагуур байв.
Жэюүн Мина руу гайхан хараад "Энэ чинь юу юм?"
Мина хэдэн алхмаар ухран сүүдэрт орон амныхаа хаалтыг зүүгээд "Тоглуулах товчин дээр нь дараарай. Та хоёртой уулзах сайхан байгаа ч гэсэн би их яаруу ажилтай явж байгаа учир ингээд явлаа. Бас миний тухай хэнд ч хэлэхгүй бол би үнэхээр баяртай байх болно шүү. За найдлаа шүү" гэж хэлээд анх яаж гарч ирсэн яг түүн шигээ харанхуйд уусан алга болов.
Хисын Жэюүн хоёр буцан хоёулхнаа үлдсэн байх аж.
Хисыны гарт байсан тэр нэгэн дуу хураагуурыг харсан Жэюүн "Тоглуул" гэж хэлэв.
Харин Хисынд Минад итгэх итгэл байсангүй.
"Дэмий юм биш үү?"
Жэюүн толгойгоо сэгсрэн "Чи Минад итгэхгүй байгаа хэрэг үү?" хэмээн Хисын рүү муухай харан асуухад
Хисын толгойгоо дохилоо. Хэдий энэ хоёр Минатай нэг хэсэг сайн найзууд гэж явдаг байсан ч дөрвөн жилийн өмнө түүнийг маш том ачааны машинд мөргүүлж байхыг нүдээр харсан хоёрын өмнө аль хэдийн хорвоог орхисон сайн найз нь эсэн мэнд гарч ирсэнд Хисынд үнэхээр хачирхалтай санагдаж байсан юм.
Чүэ Сүжин гэх тэр охин үнэхээр И Хисынтэй тоглоод байна гэсэн зүйл бодсоор байж байтал түүний гарт байсан дуу хураагуурыг Жэюүн булааж авах үед л бодлоосоо салав.
Хисын түүн рүү хараад "Яаж байна аа?" гээд буцаан дуу хураагуурыг авах гэж гараа сунгах агаад Жэюүн түүнээс бултаж санамсаргүй гэж хэлж болохоор явдал болж дуу хураагуурын тоглуулах товчин дээр нь дарж орхив.
YOU ARE READING
Ногоон Сарнайн Бут
FanfictionГол дүр: И Хисын, Чүэ Сүжин Төрөл: Романс, Нууцлаг Үйл Явдал: Хачирхалтай аллага болж хэд хэдэн залуучууд гэмт хэрэгтнийг олох гэж хичээх болов.