"Тэр өдөр бүгдээрээ нөгөө утасны луйврыг барьж дуусаж байсныг санаж байгаа биз дээ?" хэмээн Жэюүнээс асуухад өнөөх нь толгойгоо дохилоо.
Тэгснээ Жэюүн учиргүй цухалдаад "Тэр өдөр юу болсныг би маш тод санаж байна. Яаж мартахгүй байх билээ дээ" гэж хэлээд нүдээ эргэлдүүлэв.
Үнэндээ тэр үед Жэюүн анх удаа алдаа гаргасан билээ. Бараг л өөрөө хулихдуулах дөхсөн байдаг. Үүнийг дахин хэнийг ч бүү дурс хэмээн ууртайгаар хэлсэн учир ахин хэн ч энэ сэдвийг хөндөөгүй. Гэтэл тэрхүү хэрэг гарснаас хойш И Хисын байнга л түүний энэ сэдвийг хөндөх болсон.
Хисын царайныхаа хувирлыг огтхон ч өөрчлөлгүй "Шууд хэргийн газар луу очицгооё. Тэр өдөр би харанхуй гудамжаар явж байгаад хамгийн анхны хохирогч хэвтэж байсан тэр газарт нь санамсаргүй очиж таарсан. Гэтэл тэнд хар хувцас, хар малгай, хар өнгийн маск зүүсэн хэн нэгнийг олж харсан. Анх харахдаа түүнийг эрэгтэй гэж андуурч харсан. Гэтэл түүний үс болон бэлхүүсээ гаргасан хувцас өмссөн байсныг нь дараа нь анзаарч хараад, эмэгтэй хүний өмсдөг тийм нарийхан хар өнгийн өмд өмссөн байсныг нь ч бас харсан"
Жэюүн хэсэг бодолхийлж байгаад "Тэгээд чи түүнтэй адилхан бие хаатай охиныг хаа сайгүй хайсан" гэхэд Хисын толгойгоо дохилоо.
Тэгж хайсны эцэст тохирох нэгэн гарч ирсэн нь Чүэ Сүжин байсан юм. Тэрхүү хэргийн газрын ойролцоо Сүжиний хурууны хээ үлдсэн байж болох магадлаллтай байсан учир Хисын тэр хавийг өөрийн хүмүүсээр хэд хэдэн удаа самруулж арай хийн нэг хурууны хээ олсон нь үнэхээр л Сүжиний хурууны хээ байж таарсан. Гэтэл Хисын цагдаад баригдаж, нэг эмэгтэй хүн Хисныныг алуурчин байж магдагүй гэх мэдээллийн дагуу түүнийг баривчилсан ч нотлох баримт олдоогүйгээс болоод түүнийг сулласан.
Хохирогчдийн задлан шинжилгээгээр Хисынтэй ямар ч хамаагүй хүмүүс байсан ба, бүгд үнэхээр түүний дүгнэлтээр зүүн гартай хүнээр цээжин тус газар буюу баруун хэсэгтээ хутгалуулсан байсан.
Хүйтэн зэвсгийг өөрийн нэг хэсэг мэт ашигладаг хүн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ч одоог хүртэл алуурчны гэх ул мөр үл олдоно.
Хисын Жэюүн хоёр байдгаараа л бодол болж сууж байхдаа цаг хугацаагаа ч анзаараагүй бололтой.
Хисын гэнэт нөгөө уулзалтаа санан цаг руу хартал Жэюүнтэй энэ тухай ярилцаад аль хэдийн 15 минут л өнгөрсөн харагдаж байх нь тэр.
YOU ARE READING
Ногоон Сарнайн Бут
FanfictionГол дүр: И Хисын, Чүэ Сүжин Төрөл: Романс, Нууцлаг Үйл Явдал: Хачирхалтай аллага болж хэд хэдэн залуучууд гэмт хэрэгтнийг олох гэж хичээх болов.