Хисын гүн цочиролд орж орхив. Дэлхийд алдартай том дуучин хүн Чүэ Сүжиний талаар мэдэж байна гэж үү?
"Чи мэддэг хэрэг үү?" Хисын түүнийг дуучин гэж таних ч хүнийх нь хувьд танихгүй учир ийнхүү хамаагүй ярьж байлаа.
Жэни толгойгоо дохиод "Түүнийг аав ээж хоёр нь ихэр гэдэг л юм. Гэхдээ нэг асуудал нь ихрүүдийг хамт явж байхыг хэн ч харж байгаагүй" гэх нь тэр.
Хисын хөмсгөө зангидаад "Ингэхэд өөрөө хэн билээ?" гэж асуухад
Жэни инээд алдаад "Өөрийгөө танилцуулаагүй юм байна. Намайг Жэни гэдэг. Дуучин хүн" хэмээв.
Хисын үргэлж гаргадаг царайлаг төрх болон өөртөө итгэлтэй царайгаа гаргаад "Надад чиний дуучин байх хамаагүй. Чүэ Сүжинийг яаж таньдаг юм?"
Хоолойных нь өнгө нь л гэхэд нуруугаар хүйтэн гүйх ус гүйх шиг тийм л мэдрэмж төрүүлэх шиг болсон ч Жэнид харин үйлчлэхгүй байгаа бололтой илүү тайван төрхтэй байлаа.
Жэни эргэн тойрноо гүйлгэн харж байснаа удалгүй "Энд ярилцаж болохгүй газар. Намайг хаа ч явсан камер дагаж байдаг. Магадгүй энд ч бас дагаж байж мэднэ" гэхэд Хисын хэсэг эргэлзэж байсан болтой түүн рүү гайхаж хараад
"Би чамд яаж итгэх юм?"
"Надад чиний итгэх үгүй чинь хамаагүй" Жэни ийн хэлээд маск болон малгайгаа өмсөөд Хисыныг орхиод түрүүлээд яваад өгөв.
Хисын өөрийгөө түүнийг дагаж явах үгүй дээ хэсэг эргэлзэж байсан ч, тэр яах араггүй Чүэ Сүжин гэдэг нэрийг хэлж байсан шүү дээ. Магадгүй түүнийг таньдаг хэн нэгэн байж ч болох юм гэж бодсоноо түүний араас болгоомжтойгоор дагаж явлаа.
Хэдэн минутын дараа тэр хоёр тас хар өнгийн урт машинд сууцгааж Жэни гэх тэр бүсгүй өөрийнхөө малгай болон маскийг аваад "Намайг Чүэ Сүжин гэж андуурч араас минь дагаж байсныг чинь мэдэж байна" гэтэл Хисын хий ханиалгав.
"Чүэ Сүжин чамайг ингэх байх гэж хэлж байсан ч үнэхээр араас минь дагалаа шүү" гэх нь тэр.
Хисын гайхсандаа болоод юу ярьсныг нь сайн ойлгоогүй бололтой түүн рүү удаан гэгч нь ширтэн сууж байтал Жэни гар утсаа гаргаж ирээд "Май ярь" гээд түүн рүү утсаа сунгав.
Хисыны хувьд их гэнэтийн үйл явдал болж байв.
Хисыны гар удаан дээшилсээр утсыг аваад чихэндээ наалаа.
"Байна уу?"
Утасны цаанаас охины уянгалаг дуу хоолой гарах ажээ.
YOU ARE READING
Ногоон Сарнайн Бут
FanfictionГол дүр: И Хисын, Чүэ Сүжин Төрөл: Романс, Нууцлаг Үйл Явдал: Хачирхалтай аллага болж хэд хэдэн залуучууд гэмт хэрэгтнийг олох гэж хичээх болов.