7. Сэжигтэй

47 8 0
                                    

Тэр хоёр хоёул үйлдэл дээрээ зогсох бөгөөд дуу хураагуураас нэгэн эмэгтэй хүний хоолой гарах аж.

"Багийнхаа найзтайгаа уулзах сайхан байсан биз дээ? Мэдээж чамд муухай санагдаж байж болох л юм. Гэхдээ энэ бол том асуудал биш. Чиний хайж байгаа тэр алуурчин чинь би биш. Гэхдээ тэр үед чи бид хоёр бие биенээ харж байсан болохоор намайг чи алуурчин гэж бодсон байж магадгүй л юм. Гэхдээ энэ ч бас чухал биш. Хоёулаа хамтарвал яаж байна. Би ч чамайг алуурчин юм байх гэж бодож байсан. Тэгээд Минагаар чамайг цагдаад бариулсан юм. Жэни бол зүгээр л нэг үг зөөгч төдий хүн. Харин Мина бол миний хүн. Чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол 010******** гэх дугаар руу залгаарай. Энэ удаад би чамтай үнэхээр уулзах болно. Гэхдээ чамд гэж хэлэхэд алуурчин одоо ч чөлөөтэй явж байгаа шүү" гэх үгээр бичлэг дуусав.

Жэюүн Хисын хоёрын үйлдэл удааширч Чүэ Сүжин гэх охины хоолойг сонсоод өнөөх утсаар ярьсан охины хоолойтой маш адилхан байсанд Хисын эргэлзхээ болилоо.

"Хамтрах гэж байна. Ямар учиртай юм бол?"

Жэюүн Сүжиний үгийг сайн ойлгоогүй бололтой ийм хачин асуулт асуухад нь Хисынд харин маш олон төрлийн бодол эргэлдэж байх аж.

"Хамтрах гэнэ ээ?"

Хисын амандаа ийн бувтнаад Жэюүн рүү харвал өнөөх нь өөдөөс нь гайхан ширтэж байх аж.

"Тэр алуурчин биш юм бол өөр хэн алуурчин байж болох вэ?"

Хисын энэ асуултанд хариулах гэж яарсангүй.

"Чүэ Сүжин гэх охин алуурчин биш. Тэр ч бас энэ хэргийн эзнийг олох гэж байсан бололтой. Түүнд ийм хүчтэй ар тал байхад түүнд алуурчны талаарх өөр нэгэн сэжүүр байж болох л юм. Тэгье ээ, хамтарцгаая. Чи сая дугаарыг нь тогтоосон биз дээ?"

Хисын Жэюүнээс ийн асуухад тэр толгойгоо дохилоо. Жэюүн ямар нэгэн зүйлийг нэг сонсоод л тогтоочихдог онцгой ой санамжтай нэгэн юм.

"Сэжиглэж байсан хүнтэйгээ хамтрагч болно гэдэг үнэхээр зөв алхам гэж бодож байна уу?"

Жэюүн санаагаа чилээсэн асуултаа сая л нэг асуух шиг болов.

Хисын ёжтой инээмсэглээд "Чи Минаг ямар мэдэхгүй биш. Түүний гэр бүл ямар болохыг мэдэж байгаа биз дээ? Тийм том артай хүнд итгэхгүй байсан ч болно. Зүгээр л бидэнд алдаад байх зүйл байхгүй гэж бодож байна. Энэ хэргийн жинхэнэ эзэн олдож л таараа"

-

Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрлөө.

Энэ хугацаанд хоёр аллага болж өнгөрөв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 19, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ногоон Сарнайн БутWhere stories live. Discover now