...Гэвч

7 0 0
                                    



Жүжгийн баг дараа долоо хоногийн эхний өдөр тайзны бүтээлээ толилуулах хувиарийг сугалсан аж. Сургуулийн театраас өгсөн тайз ашиглах долоо хоног дууссан ч баг яргачид гэгдэх залуусын хүчээр улсынхаа хамгийн том театрын тайзыг долоо хоногоор түрээслэн ашиглаж байв. Хамгийн сүүлийн үзэгдлээ шалгаад баталсан залуус хувийн эд зүйлсээ авцгаан цуварсаар бүрэн гарцгаав. Маргааш тэдний шалгалтандаа орох өдөр.

Мина:Беллс? Белла? Хөөе Кан Белла? Унтаад байгаа юм биш биз дээ? Нүд нь нээлттэй дээрээс нь алхангаа унтаж энэ тэр.
Белла:Үнэндээ би яг үхлээ. Танай сургуулийнхан мундаг юм. Бүтэн арван дөрвөн өдөр нойргүй шахам явж байж ямар эрч хүчтэй юм бэ?

Анилдах нүдээ арай ядан бүр хаачихгүйг хичээн Минагийн хүрэмний ханцуйнаас тас зууран алхах Белла урд нь хөөцөлдөж эсвэл идэж буй зүйлсээрээ тоглон явах багийнхныг харан толгой сэгсрэх бол тэдний ард нь ойрхон алхан Жихүн Беллаг өхөөрдөн хөхрөнө.

Белла:Хөөцөлдөж тоглоод л. Эсвэл чипс чихрээрээ байлдаад.
Мина:Энэ л бидний энэ сургуулиас сурч байгаа чадваруудын нэг юм шүү дээ.
Белла:Мундаг. Манай сургууль зүгээр амралтын газар шиг санагдчихлаа.
Жихүн:Заа манай гол баатрууд одоо хүртэл хариагүй явж байна уу?
Мина:Цугтаа алхаж байж юу гэнээ? Чи бас нойргүйдээд солиороод байна уу даа? Уг нь манай сургуулиас хамгийн тэвчээртэй нь чи л юмсан.
Белла:Тиймээ. Цугтаа гэр рүүгээ алхаж байж юу яриад!
Жихүн:Мэдэж байнаа. Нээрээ бид цугтаа алхаж байна шүү дээ тэ?
Мина:Энэ нэг юм чинь эргүү болчихсон юмуу?
Белла:Минагийн зөв. Жихүн яавч эрүүл биш болж. Чи яргачдад хэр их зодуулсан бэ?
Жихүн:Чамайг яаж гүйцэхэв. Ингэхэд би чамайг үүрээд гэрт чинь хүргээд өгөх үү?Манайх угаасаа дотуур байртай ойрхон.
Белла:Юу вэ? Чи ч бас дотуур байранд амьдардаг биз дээ? Бид нартай цуг?
Жихүн:Уг нь тийм л дээ. Өнөөдөр л гэртээ очиж хонох хэрэг гарсан юм. Зүгээр чамайг дөхүүлж өгдөг юмуу гэж бодоод л.
Мина:Хөөх хүүе? Пак Жихүн чи Беллаг сонирхоод байгаа юмуу даа?

Мина инээж өөр рүү нь нүд ирмэх Жихүнийг гижигдхээр хөөн гүйх бол тэднийг харан инээд алдах Беллагийн нойр жаахан сэргэнэ. Жихүнтэй хэсэг хөөцөлдөж амьсгаадсан Мина бугуйн цагных нь сэрүүлэг дуугарахад цочин дуу алдав.

Мина:Яанаа хэзээний арван хоёр өнгөрчихөж. Би эмээ рүү очих ёстой. Эмнэлэгт очиж харж хонон гээд амлачихсан. Би явлаа шүү. Белла?
Белла:Хаашаа вэ? Эмээ рүүгээ? Тиймүү? Заа заа. Үгүй ээ арай ч дээ. Одоо яанаа тэгээд? Нээрээ эмээ. Тиймээ эмээ шүү дээ. Мина чи хурдан яв даа. Би гайгүй байхаа.
Мина:Беллс чи очоод шууд унтаарай. Жихүн чи түүнийг заавал хүргэж өгөөрэй. Нэг л сонин байна шүү. Би явлаа.

Яргачид #Бохир цустWhere stories live. Discover now