Учир нь

28 3 4
                                    



Белла бол дүрлийз нэгэн.

Түүний өвөө нь солонгос хүн бол эмээ нь орос хүн. Аав нь солонгос оросын эрлийз. Харин ээж нь бразил хүн. Ингээд бодохоор тэр гайхамшигтай олон цус холилдсон мэт.

Бразил дах гэрээ орхиод тэтгэлэг авч Хятадын урлагийн их сургуульд кино театрын найруулагч мэргэжлээр суралцах Белла сургуулийнхаа оюутан солилцооны тусламжтайгаар Солонгосын урлагийн их сургууль руу явуулах гурван оюутны тоонд багтан анх ирж билээ.

Өөрийн эх орондоо очиж үзэх хүсэл мөрөөдлөөр дүүрэн аз жаргалдаа бялхсан бүсгүй сургуульдаа хөл тавиад хэдхэн хонож байхад нь бүх зүйл орвонгоороо эргэж нуран унасан.

Оюутан солилцоогоор ирсэн оюутнуудын ихэнх нь энэ сургуульд бүр мөсөн үлддэг. Яагаад гэдгийг их гайхдаг байсан Белла хариултыг нь олж мэдэхдээ өөрийгөө ч мөн энд үлдэн гэдгээ ойлгосон.

Дэлхийд алдартай Солонгосын урлагийн сургуульд нэг том нууц байдаг. Гэхдээ энд байгаа нууцаас илүү нууцыг Белла өөртөө хадгалж ирсэн.

Солонгосын хамгийн том нэр нөлөө бүхий алдартан эрх мэдэлтнүүдийн өв залгамжлах хүүхдүүд болох залуучууд энэ сургуульд сурдаг. Мөнгө эрх мэдэл царай зүс бие бялдар чадвар гээд юугаар ч гологдхооргүй сайхан залуучууд. Гэвч цагаан арьсны доорх хар зүсүүд.

Эхний өдрүүдийг гайхан биширч сонирхож хөгжилтэй өнгөрүүлсэн Белла дараа дараагийн өдрүүдээс аймшигтай адал явдалтай учирч энд ирэхээр шийдсэн өдрөө зогсолтгүй харааж байв.

Яагаад вэ гэж үү?

Тэд сургуульд ирсэн цагаас эхлэн Белла зовж эхлэсэн гэхэд буруудахгүй. Хамгийн том хамгийн хүчирхэг гэх тодотголтой энэ сургууль хүртэл тэдний эрхшээл дор бүрэн сөхөрсөн нь илүү аймшигтай. Энэ залуус бол аймшигтай тамлан зовоогчид.

Тэд бол ЯРГАЧИД.

Белла эндээс хурдан буцаж явахыг аль болох холдон одохыг хүсэх ч...

Хамгийн харамсмаар нь тэр чадахгүй.

Яргачид #Бохир цустWhere stories live. Discover now