Өнөөдөр л минийх

5 1 0
                                    



Белла бэлдэж дууссан аялалын цүнхээ үүрээд дөнгөж сэрчихээд өөр рүү нь харан хэвтэх Минагийн хажууд суун үсийг нь хойш нь илэв.

Белла:Мина би өнөөдөр ойд зураг авалттай. Ганцхан хоног өрөөнөөсөө битгий гараарай. Болохгүй бол Жихүнийг дуудаарай за юу? Эсвэл би Жихүнийг дуудчихая. Ерөөсөө дуудлаа.
Мина:Ойлголоо доо Белла. Яг одооноос эхлээд маргааш чамайг иртэл би өрөөнөөсөө гарахгүй дээ.
Белла:Сайн хүүхэд. Заа би явлаа.

Белла Минагийн үсийг илж инээчихээд том цүнхээ үүрэн байрнаасаа гарахад гадаах том ширээнд өглөөний цай уун сууцгаах залуус түүнийг харан мушилзана.

Намжүүн:Дүрлийз ээ? Чи өнөөдөр ойд зураг авалттай гэсэн байхаа?
Согжин:Чамайг хараагүй бараг долоо хоночихсон байх чинь. Өрөөнөөсөө гарч ирэхийг чинь насаараа л хүлээлээ дээ.
Белла:Хүлээсэнд баярлалаа.

Газар ширтэн зогсох Беллагийн урд очих Хусог нүүр рүү нь унжсан үсийг хойш нь болгож байснаа гэнэт хоёр хацарнаас нь шахан чанга базаж чихэнд нь шивнэв.

Хусог:Чи миний хүүхэлдэй. Энийг мартахгүй явчихаад ирээрэй! Тэр өдөр Мина л гэмтэхээ шахсан байж болно. Гэхдээ одоо бол өөр. Ой дах хорон амьтдаас холхон байгаарай. Баяртай!

Мина Беллаг явснаас хоёр цагийн дараа захиалсан хоолоо үүднээс авчихаад буцан өрөө рүүгээ орохын даваан дээр хонгилд Юнгитэй таарчихав. Мина түүнийг харангуутаа л чичрээд эхлэх боловч зүрх нь хүчтэй цохилно. Юнги түүний урд ирэхэд айсандаа бараг л унахаа шахах Мина хурдхан түүнд бөхийчихөөд хажуугаар нь шурт хийн гартал Юнги түүний гараас нь зууран зогсоов.

Юнги:Туслаач? Надад?

Мина Юнгиг өөр рүү нь тулан зогсоод ийн хэлэхэд нүд рүү нь тасралтгүй ширтэн энгийн үеээсээ ч илүү намуухан сонсогдох хоолойн өнгөнд нь тайвшран өөрийн мэдэлгүй толгой дохилоо. Минагийн гараас салаавчлан атгах Юнги түүнийг дагуулан нэг давхарт байх нэг өрөөнд оруулахад бараг л өрөөний талын эзлэж байна уу гэмээр урт том ширээг битүү нөмөрсөн янз бүрийн цаас болон газраар хөглөрөх базаж хаясан цааснуудыг хараад Мина гайхна. Хаалганы хажуунаас холдохгүй зогсох Минаг татан өөрийнхөө хажууд суулгах Юнги гарт нь цаас бариулав.

Юнги:Тэнхимийн багш биднийг зохиосон дуундаа зориулж MV-ны зохиол бичиж ир гэсэн.
Мина:Тийм байх нь.

Мина цаасан дээрх хэдийн үг аятайгаа бэлэн болсон дууг анхааралтай уншин дотроо янз янзаар аялан үзээд шууд л төсөөлөлд нь буух үзэгдлүүдийг бичилт болгоно. Юнги харин хийж буй ажилдаа шимтчихсэн суух Минад аяга жүүс амттантай авчран хажууд нь суун ширтэнэ.

Юнги:Чи яагаад надад сайн байдаг юм?
Мина:Айн?
Юнги:Би их муу хүн байхад? Тийм их муу зүйлс хийж өвтгөж байхад.
Мина:Хамгийн муу зүйлд ч хайрламаар тал байдаг шүү дээ.
Юнги:Со Мина. Тоохгүй байхад нь тоогдох гэж хичээх шиг өрөвдөлтэй зүйл байхгүй.
Мина:Би таны хувьд хэн ч биш гэдгээ мэднээ. Харин та миний хувьд бүх зүйл минь.
Юнги:Би чиний амьдралдаа учрах хамгийн уйтгартай бас аюултай хүн.
Мина:Та жаргалтай байсан амьдралыг минь гунигтай болгож тайван байсан сэтгэлийг минь түгшүүртэй болгож орхисон. Гэхдээ таньтай байх хэцүү ч таньгүй байх бүр хэцүү байдаг.

Юнги өөр рүү нь инээмсэглэх Минагийн хацарт зөөлөн хүрээд аажмаар ойртсоор түүний духанд уруулаа наан шивэгнэнэ.

Юнги:Тэгвэл өнөөдөр л минийх бай.

Юнги хар хөшигний завсраар хурц тусах нарны тусгалд ярвайсаар сэрж хажуу тийш харан өөр рүү нь инээх Минаг харан инээв.
Юнги түүний алтлаг хүрэн урт үсийг илэн бэлхүүсээр нь тэврэхэд Мина инээмсэглэн түүний цээжинд наалдана. Хэсэг Минаг алдахгүй гэсэн шиг чанга тэврэн хэвтсэн Юнги түүнээс холдон цааш харан суув.

Юнги:Зугт! Тэр нь дээр.
Мина:Хүсэхгүй байна. Зугтаж чадахгүй.
Юнги:Чи бол алдаа. Миний амьдралдаа алдаж байсан хамгийн том алдаа. Гэхдээ чи миний амьдралын зөв алдаа юм шүү. Би тэрнийг өөрөөсөө болж алдсан. Чамайг ч гэсэн алдмааргүй байна.

Юнги өөрийнх нь араас тэврэн мөрөнд нь хацраа наах Мина руу эргэн духанд дээр нь уруулаа наан ийн шивнээд хормын дотор хувцсаа өмсөн гарч одов.

Юнги:Гэгээн хайрын мэнд хүргэе хэзээ ч хайрлаж болохгүй хайрт минь.



Бяцхан чөтгөр хаа нэгтэйгээс тэднийг харан урууландаа мушилзсан амандаа бувтнана.

Бяцхан чөтгөр:Чиний хайртай болсон бас болох бүсгүйчүүд бүгд чиний алдаа байх болно. Хамгийн том алдаагаа чи сая хийчихлээ Юни! Орхих хэрэггүй байсан юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 20, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Яргачид #Бохир цустWhere stories live. Discover now