Дөрөв таван тор дүүрэн хоол хүнс амттан авчирсан Белла ууттагаа арай гэж гал тогооны ширээ рүү шидчихээд нүүр рүүгээ унжсан үсээ хойш нь илэхээс ч гар нь өвдөн байн байн дээш нь үлээнэ.Хусог:Аллах чамд хангалттай тэвчээр хайрланаа. Би мэдэж байна. Одоо харин үдэшлэгтээ бэлдээд эхлэвэл ямар вэ ммм? Харин бид нар уух зүйлс авахаар гарлаа.
Белла хаалганы цаанаас өөр рүү нь ёжтой инээх Хусог руу худлаа инээх аядаад толгой дохино. Бараг л гурван цагийг зөвхөн ширээ засахад бэлдсэн Белла амралтын өрөөг дахин цаг гаран чимэглэн дуусгаад арай гэж өрөөндөө оров. Доод давхарт бөөн хүмүүсийн хашгиралдан инээлдэх хажуу талын өрөөнүүдээс нь ч мөн инээлдэх чимээ хадахад толгой дээрээ дэр тавин хэвтэх Белла ороо нүднэ. Түүнийг чихэвчээ зүүх гэж байтал өрөөнийх нь хаалгыг түлхүүрдэн Жимин нэг бүсгүйтэй цуг орж ирэв. Тэгснээ өнөөх бүсгүйн бэлхүүсээр тэврэн уруул дээр нь удаан үнсээд Белла руу харахад шал руу ширтэх Белла идлээ л дээ идлээ гэж амандаа бувтнана.
Жимин:Дүрлийз хоол хийгээд өгөөч. Миний хөөрхөн эдлэлд.
Белла:Бас би юу? Заа заа.Белла том нүдээ эргэлдүүлэн өрөөнөөсөө гаран явахад хойноос нь гарах Жимин хөхрөнө. Белла хурдан болохоор нь шөл хийхээр бэлдэн ус буцалгаж байтал Жиминтэй байсан бүсгүй хажууд нь ирээд зогсчихов.
ХХХ:Хурдан хийдэг болоосой! Бөгсөө чирсэн юм бэ?
Белла:Буцлахгүй байгаа усанд чинь миний бөгс огтоос хамаагүй за юу!Зуухан дээр байх ус пор пор хийн буцлаж үл таних бүсгүй рүү муухай харах Белла бэлдсэн ногоонуудаа нэмэн дахин хэдэн минут шөлийг буцалгаад аягалан өнөөх бүсгүйн гарт бариулаад бага зэрэг савчив.
Белла:Сайхан хооллоорой хатагтай хэн ч юм гуай!
ХХХ:Өлөн чихтэй амьтан бэ!
Белла:Яадаг муу!Өөр рүү нь зэвүүн инээчихээд яваад өгөх бүсгүйн араас шүд зуун үлдэх Белла салфеткаар нүүрээ сэвэн зогсож байтал энд тэндгүй унаж найган алхах Тэхён талимаарсан харцаар ширтэн чанга инээв.
Тэхён:Дүрлийз ээ? Архины даруулга дуусчихлаа. Дахиад бэлдээд өг? Тэгэх үү?
Белла:Тэгэхээс дээ.Өөрийг нь түшин зогсож хацрыг нь илэх Тэхёныг сандал руу түлхэн суулгаад даруулга бэлдэх Белла хэдийн түүнээс жийрхээд эхлэсэн байв. Тэхёны хүссэнээр даруулгаа барьж түүнийг түших Белла үдэшлэг болж буй өрөө рүү орохдоо Тэхёныг үлдээгээд өөрөө түрүүлж оров. Хаалгыг онгойлгон дотогш оров уу үгүй юу дээрээс нь цэв хүйтэн ус асгарахад Белла гартаа барьсан цартай даруулга жимсээ газар шидэв.
YOU ARE READING
Яргачид #Бохир цуст
Hayran KurguKang Bella гэх эрлийз бүсгүй Солонгосын хамгийн том урлагийн сургуульд солилцооны оюутан болон ирснээр үйл явдал эхлэнэ. Ийнхүү сургуульд хаад нэртэй долоон залуутай асуудал үүсгэснээр түүний хувь тавилан хаашаа эргэх бол? Үүнээс цааш өөрөө уншвал...