Хүсээгүй тэмцэл

11 1 0
                                    



Дотуур байрныхаа хонгилын цонхны том тавцан дээр суух Белла Минагийн унасан усан оргилуур руу нүд салгахгүй ширтэн цаашдаа энд тэсэхгүй гэдэгтээ бүрэн итгэсэн байна. Тэднийг мэддэг болоод дөнгөж долоо хонож л байхад өөрийгөө битгийхэл Минаг хүртэл аюулд оруулсандаа гутрана. Минаг гэмтсэний маргааш Белла өөрийн мөн Минагийн ачааг баглан өнөөх дотуур байр руу нүүх гэхэд нь тэд охидод явах боломж олгосонгүй. Тэр ч байтугай дахиад Минаг гэмтээхээ шахаж өөртөө шарх нэмсэн аж. Цонхоор ширтэн суух Беллагийн толгойд зөвхөн зугатах тухай л эргэлдэх бөгөөд айж байсан ч үзээд алдахаас өөр аргагүй гэж өөртөө шивнэнэ. Минагийн хөл хугарчихсан учраас өдөр хичээлийн цагаар залуусыг байхгүйд түүнийг шинэ дотуур байр руугаа аваачаад өөрөө харин шөнө дунд зугтхаар болж орондоо орох Беллагийн хүсэн хүлээсэн дараах шөнө ч болов. Өдөржин төлөвлөсөн бүх зүйл амжилттай хэрэгжиж одоо зөвхөн өөрөө л оргох үлдэв. Галзуугийн эмнэлэг шиг энэ новшийн байрнаас оргох ганцхан арга нь л энэ. Дөрвөн давхарт дах өрөөнийхөө цонхоор буух гэсэн ч холбож уясан даавуу нь арай хүрсэнгүй. Гурван давхар дах чөлөөт хэсгийн цонхоор өнөөх уяагаа ашиглан аажуухнаар доош бууж байтал гэнэт холбож уясан даавууг нь хэн нэгэн хайчлаж орхив. Хэдий даавуугаа алдсан ч гэсэн Белла хоёр давхрын цонхны тавцангаас барьж амжсан жинхэнэ аз. Тэднээс зугатаах төлөвлөгөө нь гайхамшигтай сайхан хэрэгжиж байсан ч. Аймшигтай. Тэр яг одоо цонхны тавцангаас дүүжлэгдэн хэзээ мөдгүй барьцаа алдахад ойрхон байх аж. Арван хуруу нь тэсэхийн аргагүй өвдөж секунд өнгөрөх тусам бие нь бүр л хүндрэн хүчээ дуустал нь шавхах Белла эцсийн мөчид бадайран мэдрэлээ алдах гараа тавьж орхиход түүнийг хэн нэгэн барьж авлаа.

Юнги:Дүрлийз ээ! Чи яах гэж байгаа юм?Бодвол гурван давхраас бууж байгаа юм байна. Тэгээд хоёр давхарт ирээд гацчихаж. Өдийг хүртэл шат хэрэглэж сураагүй байсан юмуу? Эсвэл?
Белла:Юнги ахаа! Гуйж байна? Надад туслаач гуйя?
Юнги:Зэрлэг бол зэрлэг. Яргачин бол яргачинаараа л байх ёстой. Чи намайг яргачин гэдэг байхаа? Тийм учраас би нэрэндээ тохирхуйц байх ёстой тийм биз?

Юнгигийн уруулын өнцөг дээш өргөгдөн Беллаг шууд тавьж орхих ба Белла ойлгож ч амжаагүй байхдаа тархи толгой нуруу цээжиндээ хүнд цохилт аймшигтай өвдөлтийг мэдэрч хоолой амандаа цус амтлах шиг болов. Бүрэлзэн харанхуйлах нүдээ хэсэг нээх Белла хажуудаа хүмүүсийн ярилцхыг сонсонгуутаа шуудхан тийшээ толгой эргүүлэн өөрөөс нь холгүй зогсох Хусог Жонгүүг хоёрыг олж харав. Белла руу дөхөх Хусог түүний хажууд явган сууж инээх бол дээрээс нь харах Жонгүүг толгой сэгсрэн шогширно.

Яргачид #Бохир цустWhere stories live. Discover now