Парт 16

35 4 0
                                    

Чүэ Сан сэртэл Жон Үён гарыг нь атгана, мөрийг нь дэрлэн унтаж байх нь Саны зүрхийг догдлуулж орхилоо.

Хөдлөх гэж байгаад түүнийг сэрээчих вий гэсэн айдаст автана. Жон Үён түүний гарыг атгаад мөрийг нь дэрлэх энэ мэдрэмж үнэхээр Саныг солиоруулж байлаа. Саны хацарт инээмсэглэл тодроно.

Үён түүний мөрийг дэрлээд унтах нь үнэхээр түүнийг эгдүүтэй харагдуулна. Базаад авчихмаар эгдүүтэй хацар нь товойно. Түүнд хүрч үзэхдээ гар нь чичрэн арай хийж хүрэхэд үнэхээр эгдүүтэй харагдав. Саны бяцхан зүрх цээжиндээ багтахгүй хүчтэй цохилно. Нүдээ анихдаа улам л царайлаг болох юм аа Жон Үён.

Удалгүй Үён сэрэх нь тэр Сан эгц чигээрээ харна сууна.

Үён: Инээмсэглэнэ хэзээ сэрсэн юм Сани

Сан: Саяхан л сэрсэн.

Сан босоод Үён руу хараад

"Надтай үерхээч Жон Үён" гэж энгэрээсээ хос бөгж гаргаж ирнэ. Үёны өмнө өвдөг сөхрөн түүнийг гуйлаа.

Жон Үёны нүд нь томроод бүр балмагдчихав. Ингэнэ гэж төсөөлөөчгүй байхад Сан фтүүнийг гайхшралд оруулжээ.

Үён түүний гарт буй бөгжийг хараад мөн түүний царайг хараад хэсэг чимээгүй болсоноо.

Үён: Ингэж гуйдаг хэрэг үү?

Сан: Жон Үён надтай үерхээч гуйж байна. Ганцхан чамайг хайрланаа. Би ганцхан чамд хайртай. Надтай үерхээч гуйж байна гэж хэлэхэд Үён инээмсэглэнэ

Үён: Зөвшөөрч байна гээд гараа урагшаа болгоход Чүэ Сан түүний ядам хуруунд бөгж зүүж өгөхөд Үён энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болов.

Үён Саныг тэврэн авлаа. Одоо Чүэ Сан Жон Үёных харин Жон Үён Чүэ Саных болов.

Чүэ Сан Үёныг эдгэртэл өдөр бүр ирж халамжилж , хөгжилтэй зүйлс ярьж түүнтэй удаан цаг хугацааг өнгөрөөдөг болов. Сантай байхдаа Жон Үён үргэлж инээмсэглэнэ.

Үёны эмнэлэгт хэвтсэн нь түүний хувьд хамгийн жаргалтай мөч болж хувирахыг хэн ч мэдээгүй . Үён баруун гарнаасаа хос бөгжөө хэзээ ч салгалгүй. Харах бүртээ Саныг гуйж байсаныг санана инээмсэглэнэ.

1 сарын дараа .....

Жон Үён эмнэлгээс гарахад Чүэ Сан түүнийг хөтлөн авч гарахыг харсан Жон ноён байж ядав. Ахиад Чүэ Сан гэж хараалаа барьна.

Чүэ ноён Саны хэрэгт ажиллаж буй мөрдөгчтэй уулзаж энэ хэрэгт Жон ноёныг холбоотой гэдгийг сонсоод уур нь үнэхээр их хүрэв. Хяналтын камер шалгуултал зодоон болсоныг ч хараад мөн Үёныг өргөж гарах хүүгээ харав. Хүүг нь ямарч хамааралгүй хэрэгт хийсэний хариуг заавал авах болно гэж өөртөө амлав. 
Чүэ ноён Саны гэр рүү явлаа.

NEVERWhere stories live. Discover now