Сан машиныхаа үрүүлийг цохино
Яагаад надад ингэж хатуу хандаж байгаа юм бэ?
Жон Үён миний хайр чамд багадаад байгаа юм уу? гэж өөрөөсөө асууна суунаСүйн ёслол гэнэ шүү. Намайг яаж чамайг харж чадна гэж бодоо вэ?
Үён бууж ирэх нь харагдав. Машинаа унаад хөдөллөө. Хойноос нь дагаад явлаа.
Ёнжүн руу явж байгаа харагдана. Замдаа машинаа урдаа оруулан Үёныг арай гэж зогсоов.
Үён: Чүэ Сан галзуураа юу? Чи сая дайруулсан бол үхэх байлаа.
Сан: Хэзээнээс эхэлж надаар тоглосон юм бэ? Анх уулзахдаа л тоглосон биздээ
Үён: Чамаар тоглосон хүн байхгүй Чүэ Сан.
Сан: Өчигдөрхөн ирсэн хүнтэй сүй тавьна гэдэг чи зүгээр үү?
Машинууд сигнал дарцгаана. Сан хүлээж бай эсвэл тойроод гараач гэж чанга дуугаар хэлэв.
Үёноо гээд түүний мөрөнд хоёр гараараа хүрнэ. Зүгээр үнэнээ л хэлчих л дээ. Тэр залуу чинь надаас илүү чамайг хайрлаж байгаа юм уу?
Үён Сан руу хараад тиймээ илүү хайрлаж байгаа. Бидний дурсамж хоёулагийнхаас хэд дахин илүү гэж нүдэнд нь нулимс цийлэгнэн хэллээ.
Сан мөрнөөс нь гараа аваад аз жаргал хүсье та хоёрт гээд түүнийг орхино явлаа.
Үёны нүдэнд цийлэгнэн байсан нулимс Саны хэлсэн үгэнд бөмбөрөн асгарлаа. Байрандаа зогсож чадахгүй газарт уналаа.
Чүэ Сан өрөөндөө очоод бичиж байсан дуугаа ураад базаад шидлээ.
Өөрийгөө буруутгана хана налан уйтгарлан сууна. Маш их санаж байна Жон Үён гээд төгөлдөр хуур тоглоно.Үён машинаасаа бууна хөл дээрээ тогтохгүй арай хийж Ёнжүн дээр очин өвдөж сөхөрч унав.
Ёнжүн: Зүгээр үү? Алив бос гэж түүнийг тулган босгоно буйдан дээр суулгалаа.
Ёнжүнтэй сөжү хувааж уугаад гуниглана суухыг нь хараад Сүбины дотор харанхуйлна. Дэндүү би биедээ хайртай хүмүүс хагацахыг харах үнэхээр аймшигтай гээд баргар царайлав.
Кай Гю хоёр инээлдэнэ орж иртэл Чүэ Сүбин тэр хоёрыг эндээс өөр газар очиж инээцгээ гэж хүйтэн хандана.
Гю яг уурлах гэсэнээ Тэхёныг хараад уураа дарна. Сүбин Тэхён руу дохьно тэр хоёрыг авч гар гэв.
Үён хэдэн шил сөжү уучаад согтчихоод Сание санаад байна. Битгий намайг орхиоч . Сание гээд уйлав.