Чүэ ноён хүүхдүүдийг гаргана. Жон ноёнтой үлдлээ.
Жон ноёнхон минь та арай л хэтрээд миний хүүд гар хүрсэн байсан. Тэр ч болоогүй хүүг маань хэрэгт хийсэн байсан. Ийм зүйл хийчихээд өнөөдөр энэ өрөөнд арай л дорд үзээд байгаа юм биш үү? гэж ширээгээ цохив.
Жон ноён: Чиний хүү гэдгийг мэдээгүй.
Чүэ ноён: Мэдсэн байсан ч гэм зэмгүй хүүг минь зодуулах гэж хүн хөлсөлсөнөө юу гэж тайлбарлах вэ?
Жон ноён: Хийсэн бүх зүйлээсээ уучлалт гуйж бөхийв.
Чүэ ноён: Чиний хүү миний хүү хоёр хайр сэтгэлийн асуудалгүй байсан бол чамайг газрын хөрстэй тэгшлэх байсан юм.
Жон ноён: Хөрөнгө оруулалт чинь хэвээрээ биздээ?
Чүэ ноён: Миний хүүтэй хэрхэн харьцаж байгаагаас чинь шалтгаална....
Тэдний яриа үргэлжилсээр...
[ах нар ярьж л байдаг юм]Үён Сан хоёр гараад алхангаа ярилцана. Өнөөдөр Үён үнэхээр хөөрхөн харагдаж байлаа. Сан түүний чихэнд өнөөдөр хөөрхөн байна гэхэд Үён инээмсэглэнэ түүнийг гарнаас хөтлөн алхана.
Саны гарнаас бөгжөө харчихаад Үён хөөх гээд дуу алдав. Болзоонд явсан ч биенээсээ битгий салгаарай.
Сан: Мэдээж шүү дээ жагияа 🥰. Чам шиг эгдүүтэй хүн энэ ресторанд алга хайрт минь. Зөвхөн чамруу л харна.
Үён: Чам шиг сайхан мөртэй залуу энэ дэлхийд алга гэж инээгээд цаашаа явлаа.
Сүбин ааштай байхад нь өдөөд Гю, Тэхён хоёр хөөгдөөд гарав.
Гю: уг нь Сүбинийг биш чамайг өдмөөр байсан юм Тэхён
Тэхён: Намайг өдөж яадаг юм.
Гю: Чи эгдүүтэй харагдаад байдаг болохоор заримдаа барьж аваад үнсчихмээр л байдаг.
Тэхён: Одоо тэгвэл үнсчих
Гю: Тэхён руу ойртоно . Зангианаас нь дээшээ татаад түүний уруул дээр үнсчихэв.
Тэхён: Нүдээ чавчилгүй түүн рүү гөлрөхөд
Гю: Уг нь үнсэхэд баярлана гэж бодсон юм гээд хамраа доош нь унжуулахад
Тэхён: Хайртай шүү Гю гээд зөрүүлээд үнсэв. Гю үнэхээр аз жаргалтай нэгэн болов.
Сүбин тэр хоёрыг хараад одоо бүр цагаандаа гарчихлаа энэ 2. Харалдаа Жүние.
Ёнжүн: Наад хоёр чинь нэг нэгэндээ хайртай нь илт байсан шүү дээ жагияа гэж буйдан дээр хэвтэнэ.