ТЭМДЭГЛЭЛ ХОЁР:
өглөөний сэвшээ салхи⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆
Өглөөний сэвшээ салхи цонхоор орж ирэн гараа дэрлэн ангидаа хэвтэх миний хацрыг хаа нэг илэх шиг болно.
Гэтэл гэнэтхэн ширээг минь тогших дуу гарч дээш өндийн харвал шөнөжин бодож хоносон өнөөх залуу хүү зогсож байв. Тэгээд үргэлжлүүлэн түүнд өгсөн цамцыг маань ширээн дээр тавих нь тэр.
- Сонбэ, баярлалаа.
Ийн хэлэхэд нь толгой дохиж цамцаа авахдаа түүний нүд рүү эгц ширтэж орхив. Ширтэхгүй байж чадамгүй хэтийдсэн үзэсгэлэнт нүдтэй юм.
Өөдөөс нь үг дуугаралгүй ширтээд байсанд тэр дахиж юм хэлсэнгүй ангиас гаран одлоо. Харин би түүнийг цааш эргэх зуурт нэрийг нь энгэр дээрээс нь уншаад амжсандаа баярлан үлдэв.
Ян Жонвон.
A/N: Сонбэним, сонбэ - өөрөөсөө дээд ангийн ах эсвэл эгчийг дуудах нэр.