ТЭМДЭГЛЭЛ АРВАН НЭГ:
будран орох цасан ширхэг⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆
Эцэст нь хүн бүхний хүсэн хүлээсэн анхны цас орсон юм. Тэр тусмаа Жонвон нэлээдгүй хүлээсэн харагдсан. Өвлийн улиралд ялангуяа цасанд ихэд дуртай гэнэ лээ.
Харамсалтай нь өнөөдөр орой хүртэл сургууль дээр давтлагатай учир Жонвон-тай хамт байна гэдэг бүтэшгүй. Инээмсэглэх түүнийг харахыг хүссэн юмсан.
Удалгүй давтлагын цаг болж хүүхдүүд суудлаа сольж эхлэхэд цасан цагаанаар будагдах үзэсгэлэнт гаднах орчныг харахыг хүссэндээ цонхны хажууд очин суув.
Гэтэл багш цонхоор харах ямар ч боломж олголгүй овоорсон их хичээл өгсөнд хэдэн цаг бухимдан дэвтэр үзэгтэйгээ зууралдан суухад утсанд зурвас ирэх нь тэр.
Жонвон-оос ирсэн байх бөгөөд ороод харвал "Нүна цонхоороо хардаа" гэсэн байв. Энэ үед багш ч ангиас түр гарч таарсанд баярлан багагүй дээш өндийж цонхоор доош хөл бөмбөгийн талбай руу харахад инээмсэглэл нүүрэнд минь тодров.
Тэр намайг харсан даруйдаа нааш гараа даллах агаад хажуудаа цасаар жижигхэн цасан хүн хийсэн байх нь маргаангүй хөөрхөн юм. Тэгэнгүүтээ өнөөх цасан хүндээ миний түүнд өгсөн ороолтыг зүүж буй нь үзэгдэхтэй зэрэгцэн өөр нэгэн зурвас ирнэ.
"Энэ цасан хүн та" хэмээсэн байсанд инээд алдан түүн рүү хартал Жонвон гялалзан орох цасан ширхэг мэт гэрэлтсэн төрхтэй байсанд юуг ч анзааралгүй түүн рүү ширтэн суув.
- Им Хэрин хичээлээ хий!
Ийн багшийн дуу гарсанд цочин буцаад дэвтэр лүүгээ харан үзгээ гартаа барилаа. Удалгүй дахин зурвас ирсэнд хальт харвал "Дуусахыг чинь хүлээж байя нүна" гэнэ.