ТЭМДЭГЛЭЛ ТАВ:
түүний зүгт тэмүүлэх нь⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆
Энэ өдөр ихээхэн уйтгартай өдөр байх ба тэнгэр мөн л бүрхэг байна.
Хичээл дууссаныг илтгэх хонх дуугарахад цүнхээ аван ангиас хамгийн эхэнд гарч одов. Зүрх минь хэдэн цагийн туршид түүний зүгт тэмүүлсэн учир явахгүй бол болохгүй нь.
- Сонбэ.
Жонвон-ыг хайж энэ тэрүүгээр явсан ч амжилт олоогүй юм. Гэтэл тэр намайг олоод ирж. Хөл бөмбөгийн талбайн шат нь дээр гараа халаасандаа хийн зогсох түүний төрх зүрх догдлом харагдана.
Өмнө нь очиж зогсоод инээмсэглэн үсийг нь илээд "Чамайг хайж байлаа" гэчхээд цүнхнээсээ иштэй чихэр гаргах гэхэд Жонвон болиулж ихэд асуулт эрсэн царай гаргав.
- Та надад сайн юм уу?
Ийн гэнэтийн асуултад цочирдож "Үгүй ээ" хэмээн хэлж орхих нь тэр.
- Тэгвэл надаар яах гэсэн юм?
Гэнэт л нэг охин гарч ирээд өдөр алгасалгүй чихэр, шоколад өгөөд байвал хэнд ч асуулт дүүрэн байх нь ойлгомжтой учир толгойд буусан хамгийн эхний хариултаа хэлж орхив.
- Чамтай дотносохыг хүсээд.
Жонвон нүд рүү минь хэсэг харж зогссоны эцэст "Ойлголоо" хэмээгээд гарт минь атгаатай байх иштэй чихрийг авчхаад яваад өгсөн юм.