6

157 33 0
                                    




ТЭМДЭГЛЭЛ ЗУРГАА:
зүрх хэмнэлээ алдах мөчид

ТЭМДЭГЛЭЛ ЗУРГАА:зүрх хэмнэлээ алдах мөчид

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

Цэлмэг тэнгэр. Магадгүй энэ намар болж буй хамгийн дулаан өдөр өнөөдөр байх. Хачирхалтай л юм удахгүй өвөл айлчлах гэж байхад.

Хоолны танхимын цонхоор харагдах тэнгэрийг ширтэн өдрийн хоолны дараалалд зогсоход удалгүй ээлж минь ирж хоолоо аван ширээнүүдийн зүг явна.

Суух ширээ хайсаар явахад Жонвон-ы сууж буй ширээ нүдэнд тусаад амжлаа. Хамт суухыг хүссэн ч түүнд төвөг болохыг хүссэнгүй хоёр ширээний зайтай суухаар зүглэсэн юм.

Гэтэл түүний хажуугаар зөрөхтэй зэрэгцэн бугуйнаас минь бариад авсанд гайхан түүн рүү хартал тэр ихэд тайван харцаар харан өмнө талынхаа суудал руу толгойгоороо дохив.

Багагүй гайхширсан төрхтэй өмнө нь суухад Жонвон савтай сүүнээсээ нэг балгаад "Дотносмоор байна гэсэн биз дээ" хэмээх нь тэр.

Энэхүү үгийг нь сонссон төдийд зүрх хэмнэлээ алдах нь мэдрэгдэж, улайх хацраа нуун доош харан толгой дохиход "Тэгвэл хамт хоол идэх хэрэгтэй шүү дээ" гэж хэлсэн даруйдаа савтай сүү гаргаж ирээд өмнө тавьсан юм.

dreamloverWhere stories live. Discover now