7

155 35 0
                                    





ТЭМДЭГЛЭЛ ДОЛОО:
Сүүлчийн бороо орох цагаар

ТЭМДЭГЛЭЛ ДОЛОО:Сүүлчийн бороо орох цагаар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

Цаг агаарын мэдээгээр хэдхэн минутын дараа энэ жилийн сүүлчийн бороо орно гэдгийг зарлах агаад үүнийг нь сонссон даруйдаа үүдний тавиураас шүхэр аван гэрээсээ гарлаа.

Шиврэх бороон дусал дунд шүхрээ дэлгэн сургуулийн зүг алхах үед аажим аажмаар гутлын үдээс тайлагдах нь тэр. Харж тэсэлгүй үдээсээ үдэх санаатай доош суусан ч шүхрээ яах учраа олсонгүй.

Хэсэг үдээс шүхэр хоёртойгоо будилж суухад хэн нэгний гар орж ирэн шүхрийг минь бариад авсан юм.

Харвал Жонвон надтай адил хэмжээнд доош суучихсан шүхрийг минь барьж өгөх бөгөөд "Хурдлаарай сонбэ, бороо ширүүсэх нь байна" гэв.

Түүнд толгой дохиж хариулаад хурдхан гэгч нь үдээсээ үдчихээд дээш өндийхөд тэр ч мөн дагаад босно.

Тэр дахиад л шүхэргүй ирчихсэн бололтой. Шүхрийг минь буцаагаад надад атгуулж өөрөө цааш бороон дунд явах гэхэд нь гараас нь барьж зогсоогоод "Хамьт явъя" гэсэнд тэр инээмсэглэн толгой дохив.

Жонвон-ы инээмсэглэхийг харсан анхны тохиолдол энэ байсан юм.

dreamloverWhere stories live. Discover now