ТЭМДЭГЛЭЛ АРВАН ХОЁР:
инээмсэглэх шалтгаан⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆
Өглөөний нар мэлтийх нь харагдах номын сангийн цонх болон улирлын шалгалтад бэлдэн суух ахлах ангийнхан.
Ахлах сургуулийн хамгийн хэцүү даваануудын нэг нь улирлын шалгалт байдаг нь гарцаагүй. Гэтэл Жонвон үүнийг тоосон шинжгүй хажууд унтах нь багагүй санаа зовоож байв.
- Ян Жонвон, жаахан ч гэсэн хичээлээ хийхгүй юм уу?
Ийн ихэд аргадангуй хэлээд цааш харан ширээ дэрлэн унтах түүний үсийг нь илэхэд хариу өгсөнгүй.
Тэгээд үргэлжлүүлэн санаа алдан "Ингэх юм бол яах гэж ийм өглөөгүүр хүн дагаж номын санд ирдэг байна аа?" хэмээн амандаа бувтнаад буцан номоо унших гэхэд Жонвон хэвтсэн чигтээ нааш толгойгоо эргүүлж хараад "Тантай цагийг өнгөрөөх гэж" гэв.
Тийнхүү хэлчхээд инээмсэглэхэд нь түүнийг ойрын үед үргэлж инээж баясаж буйг харснаа санасан юм.
- Жонвон-аа, цаашдаа одоогийнх шигээ сайн инээмсэглэж байгаарай.
Хэлсэн үгсийг маань сонссоныхоо дараа тэрээр үзэг атгасан гараас минь давхар атгах бөгөөд намуухан хоолойгоор "Мэдээж шүү дээ, инээмсэглэх шалтгаантай болчихсон юм чинь" гэх нь тэр.