6-р хэсэг: Шинэ амьдрал

18 1 0
                                    

Өнгөрсөн хоёр тоглоомноос Эмери үнэндээ залхсан нь илт байлаа. Ийм тоглоомон дунд амьдарч чадахгүй хэмээн хэд хэдэн удаа амиа егүүтгэх гэж оролдсон ч түүний зориг арай л хүрсэнгүй. Ямартай ч түүнд өмнөх хоёр тоглоомноос хожсон хоёр хоногийн эрх байгаа тул үүндээ багтаан тоглоомонд ороогүй үедээ хоргодох байраа тохижуулж, товхинуулхаар боллоо. Энэ ертөнцөд бүх зүйл эзгүй учир тэрээр хүссэн гэр ахуйн дэлгүүр лүүгээ очин хэрэгтэй бүх зүйлээ бүрэн дүүрэн цуглуулж чадхаар байв.

Хаана байрлах тухайгаа удтал бодсоны эцэст Токиогийн их дэлгүүрийн хажууд нийтийн байр болгон ашигладаг байсан байрны хоосон өрөөнд амьдрахаар шийдэв. Их дэлгүүрийн дурын тасгаас дуртай зүйлээ гэр лүүгээ зөөх түүнд тун таатай байсан юм. Хийн зуух хүртэл олж аваад дуртай хоолнуудаа зах зухаас нь төвөггүйхэн хийгээд идчихдэг ч боллоо. Нийтийн байрны өрөө гэхэд түүний сонгосон өрөө илүү тохилог хэрнээ бусад өрөөнүүдээ бодвол арай том нэмээд угаалга хийхэд тохиромжтой, халуун хүйтэн устай өрөө байсан юм. Тавилгуудаа хүртэл хүн гуйхгүй өөрөө оруулаад ирэв. Хүнгүй, аймшгийн тоглоомын ертөнцөд амьдарч байгаа гэхэд дэндүү тухтай, амар амгалан байлаа.

Оройхон тийш хүнсээ цуглуулхаар өрөөнөөсөө гартал нийтийн байрных нь орцны хаалганы хажууд хэн нэгэн дуугарах шиг болов. Эмери цочсондоо эгээтэй л орилчихсонгүй. Дөхөөд харвал туранхайвтар биетэй, биеээрээ дүүрэн шивээстэй эр тусламж хүсэн амандаа үглээд сууж байх нь тэр. Түүн рүү ойртонгоо "Уучлаарай, эрхэм ээ. Туслах уу?" хэмээн асуутал нөгөө хүн "Гуйя, тэгж гийгүүлээч." гэхэд Эмеригийн дургүй жаахан хүрэв. Тусалъя гэж байхад нь өөдөөс нь ёозгүй хариулт өгсөнд нь дургүйцсэн нь тэр л дээ. Эмери түүнийг түшин босгоод өрөөндөө оруулан газар хэвтүүлтэл түүний бие шивээс хийлгэсэн газар гээд нэлэнхүйдээ улайж, шархалсан байв.  Түүнээс юу болсныг асуутал "Дөнгөж шивээс хийлгэчихээд явж байгаа." гээд ёолоод уналаа. Эмери түүний байгаа байдлыг хараад хэдий амьд хүний биш ч эмчийн хувиар дүгнэлт хийж эхэлжээ. Дөнгөж шивээс хийлгэчихээд гам барьсан зүйлгүй, бие, нүүр гээд битүү шивээстэй. Ийм байхад шархалж, улайж, хорсож, загатнахгүй гээд яахав дээ. Энэхүү дүгнэлтүүдийг хийгээд Эмери түүнийг өрөөнд нь хүлээж байхыг захив. Нөгөө эр толгой дохиод өрөөнд хоцорлоо.

Эмери түүний шархыг яаж аргалах талаараа бодон эмийн сан руу явна. Эмийн санд ирээд тэрээр хамгийн түрүүнд мэдээ алдуулагч болон нойрсуулах тариа авлаа. Дараагаас нь спирт, хөвөн, дусал болон системийг нь мөн өвчин намдаагч эмнүүд, ариутгагч бодиснууд аваад гаржээ. Өрөөндөө иртэр нөгөө хүн маань биеэ маажчихсан хараагаад сууж байв. Эмерий сандран түүнд мэдээ алдуулагч болон нойрны тариа хоёрыг холиод тарьж орхижээ. Нөгөө эр ч тайвшран тэр чигтээ унтаад өгч. Үүнийг нь далимдуулан шархыг нь чадхаараа цэвэрлэж, боож, ариутгаад өөрөө өрөөнийхөө цонхны дор очоод унтаад өгөв. Уул нь тэр заавал унтуулахгүй хэсгийн мэдээ алдуулалтаар эмчилж болох байсан л даа. Гэвч нэгэнт амьд бус үхсэн хүн дээр ажиллаад дасчихсан тул сэрүүн байгаа хүнийг эмчилхэд эвгүй байсан нь тэр аж.

Өглөө ч болж Эмери ч сэрлээ. Сэрээд хартал мань эр босоод суучихсан өөрийгөө яагаад боолтоор боолгуулчихсан, тэгтлээ нам унтсаныг ч гайхан хэзээ тэгж унтсанаа санахгүй байгаагаа хүртэл дурсаад амжив. Эмери түүнд хоол хийж өгөнгөө жаал ярилцаж сууна. Түүний нэрийг Такатора гэдэг бөгөөд энэ ертөнцөд ирхээсээ өмнө хикикоморичуудын (Өдөржин шөнөжин гэрийн нэг мухар сахиж суудаг, ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд тэдэнд зөвхөн интернэт, компьютер, гар утас, хоол, ор байхад л болдог. Тэгээд л өөрсдийгөө өрөөнийхөө дотроос түгжчихдэг. Юу хийдэг нь тодорхойгүй.) нэг байжээ. Түүний энэхүү амьдрал нь Эмерид сонирхолтой санагдан улам илүү их зүйлсийг ярилцав. Такатора хикикомори болхоосоо өмнө сэтгүүлч, сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшиж, Франц, Итали, Испани гэх мэт орнуудад илтгэл тавьж байжээ. Үүнээс ч болоод тэр англиар маш сайн ярьдаг аж. Эмери өөрөөсөө нэг хачирхалтай зүйл анзаарсан нь Харли Күйний хам шинж илэрч байсан нь юм. Өвчтөнтэйгөө ярилцаж байгаад түүнд татагдаж эхлэхийг л тэгж нэрлээд байгаа юм шүү дээ. Гол нь Эмери энэ нөхцөл хэр удхаа мэдэхгүй байгаа болхоор л хүссэнээрээ дурлаж, хүссэнээрээ үнсэж, хүссэнээрээ татагдаж байгаа нь энэ буй за.

UNFORGETTABLE MEMORIES | COMPLETEDWhere stories live. Discover now