Эмери сандран визээ мартаад цэцгийн боолын тоглоом руу гүйлээ. Хэдэн гудамж өнгөрөн гүйсний эцэст бүдэрч унан алдахад хажуунаас нь нэгэн хүн барьж авч туслав. Эмери түүн рүү харан "Баярлалаа." гээд инээмсэглэхэд "Зүгээр дээ." гэх эелдэг хэрнээ нөхөрсөг хоолой сонстлоо. Эмери тэрхүү эрийг ажиглатал цаанаасаа жуумалзан инээмсэглэх агаад хоолой цаанаа л нэг өтгөн. Түүний араас ахин хоёр эрэгтэй, нэг нь буржгар үстэй нөгөө нь халзан байх агаад эсрэг тэсрэг зан араншинтай аж. Бас нэгэн эмэгтэй ирэх бөгөөд европдуу төрхтэй бор арьстай байлаа. Тэрхүү эмэгтэй нөгөө Эмерид тусалсан эр лүү харснаа "Хөөе Кюүма, ингэж байх зав алга. Наад хүүхнээ хаяачдээ. Хурдан тоглохгүй бол болохоо байлаа." гээд дурамжхан хэлхэд нөгөө халзан залуу нөгөө эмэгтэйд хандан "За, юунд нь яардаг юм бэ дээ. Бидэнд хангалттай хөгжилдөх цаг байна шүү дээ." гэсээр нэг тийм эвгүй инээмсэглэв.
Нөгөө залуу Эмери рүү гараа сунгасанаа "Кюүма Гинжи, танилцахад таатай байна." гэхэд Эмери гарнаас нь бариад инээмсэглэн "Эмери Бэйн, танилцхад таатай байна." гээд зөрүүлэн инээмсэглэхэд "Дараагийн тоглоомонд нь амжилт." гээд яваад өгөв. Эмери тэдэн рүү гайхас хийн хараад буцаад боолын тоглоом руу гүйлээ. Цэцгийн тоглоомнууд бүгд багийн ажиллагаа шаарддаг шүү дээ. Энэ удаагийн тоглоомны байршлын гадаа очиход тэнд нэгэн танил царай байсан нь Арисү байлаа. Энэ тоглоомонд тэд хамтрах бололтой.
#Үргэлжлэл_бий✨️💖🔥
YOU ARE READING
UNFORGETTABLE MEMORIES | COMPLETED
FantasyЭмэри Бэйн, дөнгөж их сургуулиа төгсөөд токио хотод аялахаар ирнэ. Гэвч тэрээр дөнгөж токиогийн нисэх буудлаас гарч хотын төв рүү такситай явах замдаа таксины цонхоор үзэсгэлэнтэй гэрэл гарахыг олж харав. Харин түүнийг нүдээ цавчих хооронд бүх зүйл...