11-р хэсэг: Шинэ хүмүүс

11 0 0
                                    

Эмеригийн тэрхүү гаргасан хачин үйлдлийг Чишияа ойлгосонгүй. Анн Эмериг орноос нь босгох гээд дийлэхгүй аргаа ядан хөнжлийг нь татаж автал Эмери час улаан нүүртэй болчихсон яахаа мэдэхгүй хоёр тийш эргэж байснаа буруу харан эвхрээд хэвтчихэв. Чишияа түүнийг харснаа "Хөөх, шартчихсандаа болоод нүүр хийх газаргүй болтлоо ичээд байгаа юм биш үү?" гээд тэрүүхэндээ инээнгээ хэлхэд Анн "За яахав, чи гарч бай. Би энэ нөхрийг заавал дагуулж гарна." гэхэд Чишияа "За, хүлээж байя. Араас хурдан хүрээд ирээрэй. Малгайчин өнөөдөр бидэнд шинэ хүмүүс танилцуулна гэсэн. Хоцормооргүй л байгаа биздээ, ухаалаг охин минь?" гээд инээвхийлэн өрөөнөөс гарч одов. Анн Эмери рүү эргэж хараад "Хөөе, сонссон биздээ? Шинэ хүмүүс танилцуулна гэж байна. Алив ээ, хурдан бос л доо. Чи юун тулд Малгайчингийн нарийн бичиг болж ажилд орлоо доо. Ажлынхаа цагаас хоцрох гээд байгаа юм уу?" гэхэд Эмери гэнэт өнгөрсөн хугацаанд яг нарийн бичиг гэсэн цол хэргэм аваагүй ч нэг тиймэрхүү ажил хийж байснаа эргэн санана. Тэгснээ орноосоо санд мэнд хурдхан гэгч нь босож "Нээрээ тийм шүү дээ! Би дөнгөж шинээр орсон ажлаа мартчихаж! Өчигдөр хичнээн уусан болоод тийм зүүд хүртэл зүүдлээд яаж өрөөндөө ирж, яаж орон дээрээ гарч унтсанаа ч санахгүй байна! Би яачихсан юм болоо!?" хэмээн орилход Анн хажуугаас нь "Тэгээд? Ингэж сүр болгоод байгаа тэр зүүд чинь ямархуу зүүд байсан юм бэ дээ?" хэмээн ёожлонгуй асуувал Эмеригийн нүүр эргэн улайж "Би хэлэхгүй ээ. Хувийн нууц." гээд үргэлжлүүлэн нүүрээ цэвэрлэв.

Анн, Эмери хоёр урт коридороор алхаж явтал урдхан талынх нь хаалганы урд Күина сууж байх нь тэр. Тэд хоорондоо хэдэн өгүүлбэр шивнэлдчихээд Анн, Эмери хоёр цааш хаалгаар орж Күина наашаа алхан гадагшаа гарахаар явлаа. Өрөөнд ортол толгойдоо уут угласан хоёр нөхөр сандал дээр сууж байх агаад нэг нь эмэгтэй бололтой. Малгайчин, Эмери хоёр аминдаа л тэднийг байцааж байгаад Эмери эргэн тойрноо харвал Нираги, Чишияа хоёр хоёулаа түүн рүү харчихсан зогсцгоож байлаа. Нираги амандаа Эмери рүү харан "Сайн ажиллаж байна." хэмээн шивнэх нь түүний амны хайрцагнаас тодхон уншигдана. Харин Чишияагийн хувьд Нирагигийн тэгж хэлэхийг харчихаад жаахан дургүй нь хүрсэн байртай санаа алдсанаа өөр тийш харчихав. Харин Такаторагийн хувьд Эмери рүү харж нэг инээмсэглэчихээд анхаарлаа өөр тийш нь хандууллаа. Эмери дотроо "Ээ тэнгэр минь, юу л болоод байна даа." хэмээн бодон зогстол хажуунаас нь "Эмери чан! Тэдэнд усны хувцас олж өгөөд диваажинг танилцуул!" гэх малгайчингийн хоолойг сонссон тэрээр "З-за!" гээд л аваад хаячихлаа. Тэгээд бантсан нүүрэндээ нөгөө хоёрт хандан "Энийг дуусгаад намайг дагаад гараарай." гээд малгайчингийн хажууд очиж зогсов. Эмери тэдний нэрийг сонсож чадсангүй. Өөр зүйлд анхаарлаа хандуулж байсаг болхоор тэр байх л даа.

Өнөөдрийн хуралдаан дуусч Эмери нөгөө хоёрыг өрөөнөөс дагуулан гарлаа. Хувцасны агуулах руу явах замдаа тэднээс "Та хоёрын нэрийг хэн гэдэг юм?" гэж асуухад "Түрүүн хажууд чинь байхад хэлсэн шдээ." гэх эрэгтэйнх нь дуу сонстов. Эмери хариуд нь "Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ би ихэвчлэн өөр олон зүйл бодож байдаг. Нэмээд зохицуулах маш олон ажил байдаг болохоор сайн анзааоюрч сонсож чадаагүй юм л даа." хэмээн үнэнээ булзайруулсан ч тойруугаар хэлэхэд эмэгтэй нь "Намайг Үсаги харин түүнийг Арисү гэдэг." гээд чимээгүй болов. Эмери сонмож байснаа "Аан, Арисү күн хараад байхад надтай төстэй бололтой, зарим талаараа." гэснээ үргэлжлүүлэн "Намайг Эмери Бэйн гэдэг. Танилцахад таатай байна." гээд цааш явхад Арисү түүний араас "Чи гадаад хүн гэхэд японоор дажгүй ярьчихдаг юм байна." гээд магтах аядтал Эмери өөдөөс нь "Тийм байна уу? Надад япон хэл зааж өгсөн хэд хэдэн сайн найз минь энд байдаг юм. Тэдэнтэй энэ газарт ирээд л танилцсан үнэхээр буянтай хүмүүс шүү." гээд инээмсэглэн тэднийг цааш дагуулж явлаа.

UNFORGETTABLE MEMORIES | COMPLETEDWhere stories live. Discover now