19-р хэсэг: Дөрвөлжингийн 4

6 1 0
                                    

Ямартай ч өнгөрсөн хагас сар, дараагийн тоглоом хүртэл Эмери түүнийг сайн шиг ашиглажээ. Тэд хамтдаа дараагийн тоглоом руу явхаар шийдсэн ч ямар тоглоом гэдэг нь мэдэгдэхгүй байлаа. Гэсэн ч тэд очоод хүлээж байх аж. Хэсэг хугацаа өнгөрхөд тоглогчид цуглаж эхлэв. Банда тэр хоёрыг бусад тоглогчдыг хүлээн зогсох зуур орох хаалганы гэрэл асч тоглогчдыг хоёр хоёроор нь хамтрагч болгон гар утаснуудыг өгөөд тус тусын өрөөнд орууллаа. Эмери, Банда хоёр давчуухан жижиг харанхуй өрөөнд гар гараасаа барин ийш тийш дэмий л харж зогсов.

Удалгүй өрөөний гэрэл асч буланд байх дэлгэцээр тоглоомын дүрэм болон бусад зүйлсийг тайлбарлаж өглөө. Өрөөний 4 ханыг хар хөшгөөр бүтээсэн байх бөгөөд хөшиг болгоныг нээх үед болон ханыг улам ажиглах тусам сэжүүрүүд нэмж гарч ирэх болно. Энэхүү тоглоомонд нийт 20 тоглогчид буюу 10 баг орж байгаа бөгөөд багууд хасагдан хасагдсаар 4 хүн буюу 2 баг ялалтын төлөө тоглох юм. Тоглоомын үе бүрт тохирох хугацаа заах бөгөөд тэрхүү хугацаанд амжиж бүх өгөгдсөн сэжүүрүүдийг олж чадахгүй бол тэднийг лазераар сүлбэх болно. Эмери, Банда хоёр орчин тойрноо сайн ажвал гэмт хэргийн чанартай бололтой, шалан дээр хүний биеийн хэлбэртэй цагаан зураас байлаа. Эхний хөшгийг нээхэд цус болон гарын мөр харагдана. Тэд хамгийн түрүүнд энэхүү байдлыг ажиглан хэргийн газар байна хэмээн дүгнэжээ.

Эхний үе дээр тэдэнд 10 минут өгөв. Тоглогч бүр 10 минутын дотор тэрхүү төрөл бүрийн хүн амины хэргийн газраас нийтдээ 50 сэжүүр хайж олох ёстой бөгөөд эцэст нь ийм шалтгаанаас болж үхсэн гэдгийг тайлах ёстой аж. Цаг дуусах үед бүх 50 сэжүүрийг тоглоомноос өгсөн гар утас руу оруулсан байх ёстой агаад юунаас болж яаж үхсэнийг нь үнэн зөвөөр оруулсан тохиолдолд тухайн үед багийн гишүүд ялалт авсан гэж тооцох болно. Эмерид энэ бүхэн нэг л итгэмээргүй санагдсан ч цаг явж эхэлмэгц шууд л сэжүүр хайж гарав. Тэрний энэ хадөлгөөнийг ажглаж байсан Банда "Хамаагүй хөдлөх хэрэггүй. Энэ гэмт хэргийн газар. Маш болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Тэд биднийг мөрдөгч бол гэж байга юм байна. Дөрвөлжин угаасаа оюун ухаан шаардсан тоглоом. Тэгхээр... бид цагдаа нарын өмнөөс ажиллах биш алуурчин нь байсан бол хаана яаж сэжүүрээ үлдээж нуух байсан бэ гэдэг өнцгөөс бодох хэрэгтэй." гэж хэлээд өрөөний булан тохой, нүх сүвийг нэг бүрчлэн шинжиж, нягталж эхлэв.

#Үргэлжлэл_бий✨️💖

UNFORGETTABLE MEMORIES | COMPLETEDWhere stories live. Discover now