Оршил

1.5K 50 0
                                    

Өдөр бүр яг л цутгачихсан аятай нэгэн хэвийн хэмнэлээр өнгөрдөг байлаа.

Өглөө босоод, хоолоо идээд, унтаад л...

Долоон настайгаасаа хойш гэвэл арван жил гэрээсээ гараагүй надад амьдралын маань хэвшил ч энгийн мэт санагддаг байсан юм.

Өдөр болгон л ийм...

Гэвч түүнтэй тодорхой нэршил байхгүй ч дотно гэж хэлэхэд хилсдэхгүй харилцаанд орж эхэлсэн мөчөөс амьдралын минь хэмнэл алдагдсан.

Цаг мөч бүрд түүнийг хүсдэг болж, төсөөлөлдөө ч галзуурах шахаад...

Багш нэрээр гэрт орж ирээд л хүслээ гүйцэлдүүлдэг тэр...

Цааргалалгүй хүлээж авдаг би ч тэр...

Хаалганы цаана л бидний хүсэл, шунал, бузар, булхай оршдог байв...

Хаалганы цаанаWhere stories live. Discover now