Хэн нэгний зөөлхөн үнсэлтэд нойр сэргэхэд, ээжийн сүрчиг анхилах нь сэтгэл санааг дээд цэгт нь тайвшруулна. Гэхдээ сүрчиггүй байлаа ч ээжийн өөрийнх нь үнэр илүү сайхан бас таатай.
"Өнөөдөр гэрийн багш нь ирнэ шүү. Цагаасаа өмнө хийх юмнуудаа хийж амжуулаарай"
Түүний сүүлийн өгүүлбэр намайг нойрноос минь бүрэн сэрээв.
Гэрийн багш...
Гадны хүнтэй энэ том гэрт хоёулхнаа байна гэж бодтол тайван байдал хэдийн алдагдаад эхэлчихлээ. Дээш өндийхөд ээж "Багшид нь хаалганы нууц дугаарыг өгчихье. Чи хаалга онгойлгож өгч чадахгүй биз дээ?" гэв.
Тийм ээ... би хаалга онгойлгохоос айдаг. Бага байхад минь болсон явдлаас үүдэлтэй л дээ.
Ээж нуруу руу тайтгаруулах аятай хэд хэд зөөлхөн цохиод гарлаа.
Эцэг, эх минь үргэлж надтай эелдэг харьцахыг хичээдэг.
Би тэдний өөдөөс муухай аашилж, бодлоо тулгадаг ч тэд хэзээ ч өөдөөс минь уурлаж байгаагүй.Тийм ч учраас тэдний яриа бүр надад чухал санагддаг.
Ороо хураагаад, усанд орох үедээ яагаад ч юм би биеийнхээ хэсэг бүрийг ажиглана.
Гэрээс гардаггүй учраас би нэлээн эмзэг, турьхан.
Дасгал, агаар, нар гээд энгийн бүхэн дутагдсанаас болсон байх. Гэхдээ витаминаар аргалсаар өдий хүрсэн л юм.
Миний арьс үнэхээр үхмэл юм шиг цайвар болохыг анзаарав.
Далайн эрэгт биеэ шарах ямар байдаг бол?
Айдас хүрэм юм...
Бүх хүмүүс над руу хараад л...
Хувцас ч байхгүй, ил задгай газар, олны нүдэн дээр хэвтэнэ гэж бодохоор... зүрх айсандаа үнэхээр хүчтэй цохилж байна.
Нартай, шуургатай, цастай, бороотой...
Хүмүүс интернэт дээр бороо болон цасыг үнэхээр гоё байдаг гэсэн. Юу нь гоё юм бол? Зүгээр л байгалийн үзэгдлүүд байхад...
Цас... бодоод байхад би даарах үеийн мэдрэмжийг халуурахдаа л мэдэрдэг юм байна...
Арчаагүй юмаа, Сухэ.
Ахлах сургуулийн тухай драма үзэхээр хааяа ч гэсэн сургуульд явж үзэхийг хүсэх л юм.
Хайр дурлалыг мэдэрч үзмээр байна...
Хүүхдүүд...
Найзууд...
YOU ARE READING
Хаалганы цаана
RomanceГадаад орчин, нийгмийн харилцаанаас айдаг Мин Сухэ шинэ гэрийн багштайгаа төсөөлшгүй харилцаа руу эргэх болно. +18 Төрөл: GxB