7

1.4K 79 19
                                    

Ёнугийн амьсгаа бүр мэдрэлийн эсүүд рүү шуурхай очин, бие жирвэс хийлгэнэ. Юу юугүй баруун хацарт тулаад ирсэн тас хар үсийг нь илэхэд өнөөдөр угаасан болов уу гэмээр намирсан, зөөлхөн мэдрэгдэх аж.

Түүний хүзүү төөнөсөн амьсгаа эцэс болж зөөлөн үнсэлт эгэмний ясан дээр айлчлахад зүрх өмнөхөөсөө хүчтэй цохилох аж. Үнсэлт дээшилсээр уруулан дээр ирэхэд би ч эвлэгхэн өлгөж аваад өөртөө наалаа.

Түүний хөнгөн инээх дуу гарсан ч надад хамаа байсангүй. Бодвол намайг шоолоо биз.

Хэд найгахдаа л сурамгай биеийн хөдөлгөөн нь хэдийн намайг хэвтүүлчихсэн бөгөөд энэ үед л агаар хомсдож, зүрх салганаж эхэлсэн юм.

"Ёну би бэлэн биш юм шиг---"

Үгээ хэлж дуусгахын завдалгүй уруулаа дахин уруулан дээр наах нь чимээгүй байхыг сануулж байв.

Түүний үнсэлтийг ч хүлээж авах хэцүү болж, баруун гар нь өмдний цахилгаан доошлуулахад яагаад ч таатай мэдрэмж байсангүй. Зүрх булгилах бус чичирч байгаа гэдгийг би хэдийн анзаарсан юм.

'Жижигхэн чөтгөр чинь... уйлах юм бол алчихна шүү!'

Танил хоолойг сонссон даруйдаа шууд л бүчээд авсан тас харанхуйд амьсгаа давчидсаар Ёнуг түлхэхэд арай хийн агаар орж ирэх шиг болж, тархин дотор кино шиг л цуварсан өвдөлт, харгислалтай тэр бүх дурсамжууд бүдгэрэх шиг боллоо.

"Би чадахгүй юм шиг байна"

Ёнугийн цээж хэдийн нүцгэрсэн байх бөгөөд тэрээр үсээ гараараа хойш самнаад "Тоглоод байгаа юм уу? Миний янзыг үзэх хөгжилтэй байна уу?"

Түүнд тайлбарлаж чадсангүй дэмий л гар хуруугаа оролдох зуур багалзуурдаад авах болов уу гэх айдас төрнө. Тэрээр цамцаа өмсөх зуураа амандаа хараал урсгасаар "Хараал ид, би тэгээд энийг чинь яах болж байна?" хэмээн доошоо заасан зүг рүү нь харвал хатуурсан эрхтэн нь өмднийх нь цаанаас товойх аж. Бурхан минь, би ямар новшоо хийчихээ вэ...

"У..уучлаарай, ариун цэврийн өрөө рүү хүргээд өгөх үү?"

"Хараал идээсэй" гээд өрөөнөөс гарахад ариун цэврийн өрөө рүү орж байгаа бололтой хаалга тас хийтэл хаагдах сонсогдлоо.

Хэсэг хугацааны дараа жимстэй цай найруулан өөртөө болон түүнд тавих зуур Ёну гарч ирэв. Гараа угаасан бололтой нойтон байх ба хэд хэдэн салфетик сугалаад гараа арчина.
Мэдээж үйл хөдлөл нь өмнөхөөсөө илүү ширүүн байх нь ууртай байгааг нь илтгэх шиг.

Тэрээр ширээний нөгөө талд суун цайнаас балгалаа.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now