6

1.1K 47 5
                                    

Энэ бүхэн яг л зүүд шиг санагдаж байна...

Өчигдөр болсон зүйл...

Түүний үнсэлт, харц, хүрэлт...

Бодох төдийд галзуурах нь!

Өглөө сэрснээсээ авхуулаад усанд орж хэсэг бүртээ анхаарал хандуулж, арьсаа ч арчлаад юм юм л хийв.
Яагаад ч юм өө сэв олж хараад, түүнийгээ засаад л. Мөн тоглоомуудаа эгнүүлж тавиад дараагийн удаа алийг нь ашиглахаа ч сонгоод амжлаа.
Түүнийг ирэхэд бид юу хийх бол, тэр намайг яах бол гээд л бодох тусам хацар халуу дүүгнэ.

Бүх юмаа бэлдэж дуусаад түүнийг хүлээх л үлдлээ.

Хаалганы код тайлагдах чимээнд зүрхний хэм өндөрсөж яаж түүнтэй уулзахаа мэдсэнгүй. Багшийн царайны хувирал, юу хэлэх, яах ийх талаар төсөөлөх төдийд бага зэргийн сандрал, айдас төрж байв.

"Өдрийн мэнд"

Ёну ийн хэлээд нааш ирэхэд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л сандарна.
Хацар халуу шатах ба түүний нүд рүү эгцэлж ч чадсангүй шууд л хажуугаар нь зөрөөд өрөөндөө орлоо.
Яг нүүр тулахаар жаахан ичмээр юм.

Удсангүй араас багш орж ирэх ба ямар царайны хувиралтай байгааг нь харж чадалгүй өөр тийш харсаар чимээгүй л дэвтрээ гаргаж, үзгээ барин суув.

"Өчигдөр---"

"Өнөөдөр ямар хичээл үзэх вэ?"

Өчигдрийн талаар дурсахыг хүссэнгүй бушуу л сэдвээ өөрчилсөн юм. Би яг яагаад байна аа? Бэлдэж, бэлдчихээд...

Тэрээр намайг ажиглаж суух нь нүдний буланд үзэгдэнэ.

Үсээрээ дэмий л нүүрээ хааж суухад аз болж түүний хоолой сонсогдов.

"Ханзны үүслийн тухай"

"Аан за"

"Яаж үүссэн гэж бодож байна?"

"Харин л дээ..."

Тэр чимээгүй суусаар л... яагаад намайг харахаа болихгүй байгаа юм бэ?!
Гуйя надаас наад нүдээ салгаач дээ...

Ичиж суухад тэрээр нөтбүүкээ гаргаж ирэхээр ухасхийхэд л нэг юм амьсгаагаа гаргасан минь энэ.
Түүнийг тэгтлээ их хүлээж байсан ч одоо зүгээр явуулчихмаар байна.

"Сухэ?"

Миний нэрийг дуудахад л бодлоосоо салаад түүн рүү харав. Бараг орж ирснээс нь хойш анх удаа харц тулгарч байх шиг байна.

"Би өчигдөр зүүдлээгүй л байлтай"

Түүний үгэнд биеийн хамаг цус нүүр рүүгээ гүйчих мэт хачин мэдрэмж авлаа.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now