8

930 76 23
                                    

Сухэ өөртөө дүгнэлт хийн дахиад л бодох дургүй өнөөх асуултуудаа өөртөө тавина.

'Би, би, би'... дахиад л би яагаад ийм юм бэ? Би яачихаа вэ? Гэх хариулт нь үл мэдэгдэх тэдгээр асуулт.

Уураа хянаагүй нь түүний буруу гэдгийг тэр өөрөө хангалттай ойлгож байгаа ч догдлон догдлон эхлүүлсэн харилцаагаа баллаад хаячихлаа гэж санаа зовох ажээ. Дахиад уулзахгүй хүн бол яая гэхсэн. Гэвч тэд яалт ч үгүй маргааш уулзана. Тэр үед зүгээр л хичээлээ орох болов уу, эсвэл өөрийг нь үзэн ядсан учраас ажлаасаа гарчих болов уу гээд л өнөөх л сайхан уран төсөөлөл, ургуулан бодолтууд нь хөглөрнө.

"Тийм дээ, над шиг хүн хүмүүстэй харьцана гэж худлаа юм байна"

Ууг нь тэр саяхныг хүртэл 'Чадахгүй байж магадгүй ч оролдоод үзвэл яах бол?' гэсэн бодолтой амьдарч байсан юм. Хөөрхий охиныг Ёну өөрөө ч мэдэлгүйгээр зүрх зоригийг нь мохоогоод хаячихсан аж.

Нар хэдийнээ жаргаж харанхуй нөмрөх дөхжээ. Гэрийн үйлчлэгч нь тэдний гэрийн хажууханд амьдардаг тул үргэлж гэрт байгаад байх шаардлагагүй, хоол хийх, гэр цэвэрлэх үедээ л орж ирнэ. Энэ нь ч Сухэгийн хүсэл тул хэн хэндээ амар.
Оройн хоолоо бэлдэх гэж байгаа бололтой код тайлагдах чимээ гарахад Сухэ тоосонгүй өөрөө өөртэйгөө даам нүүнэ.

Гэрийн үйлчлэгч нь түүнтэй мэндлэхэд Сухэ урьдын адил толгойгоо дохиод л өнгөрлөө. Тэр ч дассан бололтой тоосонгүй хоолоо хийхээр гал тогоо руу зүглэв.
Хэрэв түүний оронд огтхон ч харж байгаагүй хэн нэгэн орж ирсэн бол Сухэ өөрийнхөө яах байсныг төсөөлөн бодно. Лав босож зогсоод юу ч хийж эсвэл хэлж чадахгүй байсан байх. Эсвэл бүр бага байсан шигээ ухаан алдаж ч магадгүй юм.

Тэдний зочны өрөө болон гал тогоонд хана байдаггүй учир үйлчлэгчийнх нь хийж байгаа бүх зүйл Сухэд харагдана. Сухэ урьд нь хэзээ ч өөрөө хоол хийх талаар бодож үзэж байгаагүйгээ анзаарлаа. Гэсэн ч тоохгүйг хичээн даамаа нүүх зуураа гэрийн үйлчлэгчдээ хандан "Заримдаа би өөрийгөө төрөөгүй байсан ч болоосой гэж хүсдэг" гэв.

Эмэгтэй түүний өөртэй нь дуугарахыг тоотой хэд л сонсож байснаа санах тул нүдээ томруулан түүн рүү эргэж харлаа. Хэсэг эргэлзсэн ч өөртэй нь ярьж байгааг ойлгон "Яагаад?"

"Мэдэхгүй юм даа. Надад баян эцэг эх, эдлэн газар, өсвөр насны хүүхдүүдийн хүсдэг юм бүхэн байдаг. Гэхдээ энэ надад яг ч бүх юм гэж санагддаггүй. Магадгүй надаас олигтой хэн нэгэн байсан бол илүү сайн байж, энэ бүхнийг ашиглаж чадах байсан байх. Ядаж л эцэг эх маань энгийн хүүхэдтэй бол жаргалтай байх байсан"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 24 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хаалганы цаанаWhere stories live. Discover now