Аав, ээж хоёр хоёулаа надаас хичээл ямар байсан талаар асуусан.
Би эерэг сэтгэгдэлтэй үлдсэн талаар хэлэхэд тэд их баярлаж байлаа.
Би яагаад худлаа хэлснээ мэдэхгүй л байна. Магадгүй Ёну багшийг дахиад харахыг хүссэн байх.
Тэр надад мэдрэмж төрүүлдэг...
Ер нь харилцаж үзээгүй хүн бүр л надад мэдрэмж төрүүлэх байх л даа.
Гэхдээ одоогоор ганц харилцаж байгаа хүн нь багш болохоор түүнийг явуулахыг хүсэхгүй байна.Өглөө болоход цаг яагаад ч юм их удаан яваад байгаа мэт санагдаж байсан юм. Түүнийг хүлээгээд байгаа учраас юм болов уу?
Өнөөдөр би өмд өмссөн.
Хийх зүйлгүй өвдгөө тэвэрч суусаар цаг нөхцөөлөө. Хөлийн хуруунуудаа дээш доош хөдөлгөн ажиглах явцад код хийх чимээ гарахад л би өөр зүйл хийн, түүнийг хүлээгээгүй мэт дүр эсгэнэ.
"Өдрийн мэнд"
Тэр өнөөдөр хар сорочик өмссөн байна. Цагаан цамц нь гэрэлтдэгийг анзаарчихсан юм байх даа?
Би өрөө рүүгээ ороход тэр араас орж ирэв.
Нөтбүүкээ гаргахад нь би бэлдээд тавьсан дэвтэр номоо бушуухан ширээн дээрээ гаргалаа.
Багш инээгээд "Намайг их л хүлээж дээ?"
Тэр яаж мэдчихэв?
"Би чамайг хүлээгээгүй"
"Аан, тийм үү?"
Тэр инээсээр байх нь миний дургүйг хүргэж байв.
"Өчигдрийн хичээлийг давтъя гэсэн билүү?"
"Би чамайг хүлээгээгүй шүү"
Ёну над руу хэсэг харж байснаа "Ойлгосон болохоор хичээлээ эхэлье?"
Би яагаад ч юм худал үгээ батлахыг хүсэж байлаа.
Түүнийг хальт хулт ажиглаж байтал хүзүүнд нь шимсэн мөр тодхон зурайхыг харах нь тэр.Гэхдээ энэ цамцны заханд далдлагдах ч хөдөлгөөнөөр нь хааяа хааяа харагдана.
Ямар новш нь түүнийг бумбадаад хаячихаа вэ?
Тэр найз охин эсвэл эхнэргүй л баймаар юм...Багш хичээлээ орж эхлэхэд би хичээл рүүгээ ихэд анхаарах ч хажууханд зааж суух багш илүү сонирхол татсан хэвээр л...
Наад зах нь л гэвэл яагаад тэр ийм хар цамц өмсөөд, өөрийгөө нууж байгаа юм бол?
"Надад санал байна"
YOU ARE READING
Хаалганы цаана
RomanceГадаад орчин, нийгмийн харилцаанаас айдаг Мин Сухэ шинэ гэрийн багштайгаа төсөөлшгүй харилцаа руу эргэх болно. +18 Төрөл: GxB